8o
Улаанбаатар хот
mobile menu

Ноён сумын мянгат малчдын анхдугаар зөвлөгөөн боллоо

2015-09-01 16:15:00

Өмнөговь аймгийн ИТХ-тэргүүлэгчдийн 2010 оны 132 дугаар тогтоолоор батлан гаргасан Малчин хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орон нутагт Малчин дэд хөтөлбөрийг зохион байгуулж ажиллаж байгаа ба уг ажлын хүрээнд 2014 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгийн байдлаар тоологдсон мянгат малчдын анх дугаар зөвлөгөөнийг Ноён суманд зохион байгуулж, Уг зөвлөгөөний үеэр Мянгат малчдын холбоог 5 гишүүнтэйгээр бүрэлдхүүнтэй үүсгэж байгуулж дүрэм журмаа баталлаа.
Мянгат малчдыг алдаршуулах зорилгоор сумын ИТХ-ын 2015.07.20 өдрийн 15 дугаар тогтоолоор мянгат малчдын малгай тэмдэгний загвар батлан, сумын Засаг даргын 2015.08.10 өдрийн а/54 тоот захирамжаар Мянгат малчдын цол олгох тухай, хавсралтаар шагнах журмыг батлан Мянгат малчдын малгай тэмдэгийг олголоо. мянгат малчдын холбоог байгуулж байгаан цаг үеэ олсон ажил боллоо хэмээн малчид хэлж байлаа.
Зөвлөгөөний үеэр Ноён суманд үйл ажиллагаа явуулдаг Терра энержи ХХК үйл ажиллагаатай малчдыг танилцууллаа. Ноён сумын түүхэн замналыг сөхөн үзвэл Монгол Улсын Сайн малчин цолоор шагнагдсан анхны хүн нь Должидын Ням, Хамгийн анхны Мянгат малчинаар Сараагийн Дашзэвэг нар үндэс суурийг тавьж байжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment