Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн сурталчилгаа арванхоёрдугаар сарын 22-нд Хэнтий аймгаас эхлэхээр болж, маршрут нь гарчээ. Дараа нь Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Говьсүмбэр аймгуудад очиж, нэр дэвшигчийн сурталчилгаагаа үргэлжлүүлэх юм байна. Дараа нь нийслэлийн есөн дүүрэгт ажиллах бол сурталчилгааны хаалт нь Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт таарч буй аж. Гэхдээ явцын дунд мөн өөрчлөлт орж мэдэх юм байна. Нэр дэвшигчид 40 хоногийн хугацаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт ажиллах юм.
Нэр дэвшигчдийн сурталчилгаа Хэнтий аймгаас эхэлнэ
2016-12-19 18:00:00