Туркийн Кайсери хотын Эржиэс их сургуулийн хотхонд болсон дэлбэрэлтэд монгол оюутан өртсөн эсэх талаар мэдээлэл байхгүй байгаа тухай ГХЯ-ны Консулын газраас мэдээлэв. Туркийн Кайсери хотын Эржиэс их сургуулийн хотхоны үүдэнд энэ сарын 17-нд орон нутгийн цагаар 08.40 цагийн үед цэргүүд сууж явсан автобус руу тэсрэх бөмбөг ачсан авто машинтай амиа золиослогч халдлага үйлдсэн хэрэг гарсан.
Тус их сургуульд манай улсын 23 оюутан сурдаг бөгөөд Туркийн зэвсэгт хүчний мэдээлж буйгаар 13 цэргийн албан хаагч нас барж, 48 хүн гэмтсэн байна. Анкара дахь ЭСЯ-наас оюутнуудтай утсаар холбогдоход одоогоор монгол оюутан өртсөн эсэх талаар мэдээлэл байхгүй байна гэжээ.
Дашрамд дурдахад Кайсэри хотын Эржиэс их сургуулийн эмнэлэгт 5-р курсын 3 монгол оюутан туслах эмчийн үүрэг гүйцэтгэж байгаа аж.