8o
Улаанбаатар хот
mobile menu

Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутертэ: Би нийтдээ гурван хүн алсан

2016-12-19 09:24:25

Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутертэ сүүлийн долоо хоногийн турш дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Тэрбээр хоёр удаа телевизийн ярилцлаганд орох үеэрээ гурван хүн алсан тухайгаа ярьсан байна.Тодруулбал, өнгөрсөн  Даваа гарагт тэр бизнесмэнүүдтэй хийсэн уулзалтан дээр үг хэлэхдээ өөрийгөө хүний амь хөнөөж байснаа ярьж байв. Тэр Давао хотын дарга байхдаа цагдаа нарт үлгэр дууриал үзүүлэхийн тулд мотоцикль унаж гудамжаар эргүүл хийн, гэмт этгээдүүдийг хөөж буудан алж байснаа ярьсан юм. Тэрээр Давао хотын даргыг 20 жил гаруй хугацаанд хийхдээ гэмт хэрэгтэй хатуу тэмцэж байснаараа алдаршсан аж.
Тэгвэл Баасан гарагт \  BBC сувгийн сэтгүүлчид үүнийгээ дахин ярьжээ.  Дутертэ “Би нийтдээ гурван хүн алсан. Миний буунаас хэдэн сум гарч тэдний биед нэвтэрснийг би мэдэхгүй. Ийм явдал болсон, би худлаа хэлж чадахгүй” гэсэн байна. “
Тэр мөн BBC-д ярихдаа өөрийн бүрэн эрхийн хугацааны сүүлийн өдөр хүртэл хар тамхичидтай хийх дайнаа үргэлжүүлнэ гэжээ.
Дутертэ ерөнхийлөгчийн сонгуульд ялсан тавдугаар сараас хойш түүний Филиппинд эхлүүлсэн хар тамхины эсрэг дайнд нийт 6,000 гаруй хүн алагдаад байгаа билээ. 
 Эх сурвалж: BBC

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment