АН-ын даргад нэр дэвшин өрсөлдөхөөр нэр яригдаж байсан эрхмүүдээс УИХ-ын гишүүн асан Г.Батхүү болон П.Цагаан нар нэрээ дэвшүүлсэнгүй. УИХ-ын гишүүн асан Г.Батхүү энэ талаар өөрийн твиттер хуудаснаа "Сунгаанд бүрэн бэлтгэлтэй байсан ч нам дотоод нөөцөө ганц өрсөлдөөнөөр шавхах хэрэггүй гэж үзээд нэрээ дэвшүүлсэнгүй" хэмээн мэдэгдсэн байна.
Ингэснээр АН-ын даргын сунгаанд Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр, М.Чимэддорж, С.Эрдэнэ, Ж.Батзандан нар өрсөлдөх юм.