Сангийн сайд Б.Чойжилсүрэн ирэх мягмар гаригт бондын мөнгийг хэрхэн төлөв талаар Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд энэ асуудлаар мэдээлэл хийхээр төлөвлөжээ. Тодруулбал Засгийн газар ирэх онд 6.6 их наяд төгрөгийн өр төлөх ёстой. Тухайлбал, гуравхан сарын дараа буюу ирэх гуравдугаар сарын 21-нд Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондын өрийг эргэн төлөх юм. Энэхүү өрийн эргэн төлөлтийг хаанаас санхүүжүүлэх талаар Засгийн газрын зүгээс одоогоор тайлбар хийгээгүй.
Тиймээс ийнхүү мэдээлэл хийхээр төлөвлөсөн байна. Сангийн сайды энэ мэдээлэл ирэх долоо хоногт олон нийтийн анхаарыг татах сэдвийн нэг болох нь дамжиггүй.