Ардчилсан нам даргад өрсөлдөх нэр дэвшигчийг намынхаа нийт гишүүдийн саналаар сонгохоор болсон. Нэр дэвшихээ илэрхийлээд байсан хүмүүсээс УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар албан ёсоор бүртгүүлж, сунгаанд оролцох эрхээ баталгаажуулаад байсан юм.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан АН-ынхаа төв байранд очиж дөнгөж сая ирж нэр дэвших хүсэлтээ илэрхийлэн материалаа өгчээ. Түүний өмнө УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр мөн албан ёсоор сунгаанд оролцохоор бүртгүүлсэн байна. Мөн М.Чимэддоржийн нэр дэвших эрхийг баталгаажуулсан аж.
Тиймээсодоогийн байдлаар дээрх дээрх таван нэр дэвшигчийн сунгаанд оролцох эрх баталгаажаад байна. Харин УИХ-ын гишүүн асан Г.Батхүү хараахан бүртгүүлээгүй байгаа аж. АН-ын даргад нэр дэвшигчийн бүртгэлийн хугацаа өнөөдөр 16.00 цагт дуусах юм.