Филиппинийн ерөнхийлөгч Родриго Дутертег хүний амь хөнөөж байсан гэх мэдээлэл цацагдаж байсан билээ. Тэгвэл өчигдөр Филиппинийн ерөнхийлөгч Родриго Дутерте BBC-гийн сэтгүүлчид хүний амь хөнөөж байснаа баталж ярьсан байна. Ингэхдээ гурван хүний аминд хүрч байсан гэж мэдээлжээ. Тодруулбал "Би нийтдээ гурван хүн алсан. Миний буунаас хэдэн сум гарч тэдний биед нэвтэрснийг би мэдэхгүй" гэжээ. Харин түүний алсан эдгээр этгээдүүд нь хүн барьцаалах, хүчингийн хэрэгт сэжиглэгдэж байсан гэнэ.
Тэр Давао хотын дарга байхдаа цагдаа нарт үлгэр дууриал үзүүлэхийн тулд мотоцикль унаж гудамжаар эргүүл хийн, гэмт этгээдүүдийг хөөж буудан алж байснаа ярьсан юм. Тэрээр Давао хотын даргыг 20 жил гаруй хугацаанд хийхдээ гэмт хэрэгтэй хатуу тэмцэж байснаараа алдаршсан нэгэн аж.
Эх сурвалж: BBC