АН-ын даргад нэр дэвшинэ гэдгээ Л.Гантөмөр, Г.Батхүү, С.Эрдэнэ, Ж.Батзандан, М.Чимиддорж нарын хүмүүс албан ёсоор мэдэгдээд байгаа билээ. Намынханаа даргад өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд байгаа УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намын нөхөр Х.Тэмүүжин нь шүүмжлээд авсан байна. Тэрбээр Ж.Батзандангийн талаар твиттерт, "Ахыгаа төрийн нарийн болгох гээд АН-ын Засгийг МАН-тай нийлээд унагачихдаг хүн намын дарга болвол өөрөө сайд болох гээд намаа зарчих байлгүй" хэмээн жиргэжээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан нь 2014 оны 11 дүгээр сард МАН-ын гишүүдтэй хамтран Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулах хуулийн төсөлд гарын үсэг зурж чуулганаар хэлэлцүүлсэн АН-ын цорын ганц гишүүн учир экс Хууль зүйн сайд ийнхүү жиргэсэн байна.