Оюутолгой зэсийн баяжмалын тээвэрлэлтийг 12 дугаар сарын 1-нээс тодорхойгүй хугацаагаар зогсоосон. Тэгвэл “Туркиз Хилл Ресурс” компани “Оюутолгой” зэсийн баяжмалаа БНХАУ руу тээвэрлэж эхэлсэн хэмээн мэдэгдлээ. “Туркиз Хилл Ресурс”-ийн мэдээлснээр тээвэрлэлтийг хэвийн явуулснаар ойрын хэдэн өдрүүдэд экспорт 11 дүгээр сарын түвшинд хүрэх юм байна. Экспортыг түр хугацаагаар зогсоосныг “Оюу Толгой”-н олборлолтод нөлөөлөхгүй гэдгийг тодотгожээ.
"Оюутолгой" компани 2016 оны эхний 11 сарын байдлаар Гашуунсухайт боомтоор нийт 849.1 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон байна. Тодруулбал өнгөрсөн сард нийт тээвэрлэлт 68 мянган тоннд хүрчээ.