Арктикийн бүс нутаг дэлхийн бусад бүс нутгуудтай харьцуулахад хоёр дахин илүү хурдацтайгаар дулаарч байгаа бөгөөд энэ нь цас, мөсний хэмжээ асар их хэмжээгээр багасахад хүргэж байна. Өчигдөр Үндэсний далайн болон агаар мандлын асуудал эрхэлсэн удирдах газар 11 орны 61 эрдэмтдийн мэдээлэлд үндэслэн гаргасан Арктикийн бүс нутгийн талаарх 11 дэх удаагийн тайланг танилцуулжээ. Арктикийн бүс нутаг байнга дулаарч байгааг бид маш тодорхой олж мэдсэн бөгөөд энэ нь байгаль орчинд шаталсан нөлөөлөл үзүүлж байна гэж тус удирдах газрын Арктикийн судалгааны хөтөлбөрийн захирал Жереми Матис ярилаа.
Харин НАСА агентлагаас гаргасан хамгийн сүүлийн мэдээллээс үзвэл, Арктикийн мөсөн бүрхүүлийн эзлэх талбай багасч, мөс нь нимгэрсээр байна. Арктикийн хамгийн зузаан мөстэй хэсгийг энэ оны 2-4 дүгээр сарын хугацаанд ажиглахад 1979 оноос хойш байгаагүйгээр нимгэрчээ. Мөн сүүлийн 13 жилийн хугацаанд 13 хэсэг газарт мөсний зузаан хамгийн ихээр нимгэрсэн байна.