АН-ын даргад нэр дэвшинэ гэдгээ Л.Гантөмөр, Г.Батхүү, С.Эрдэнэ, Ж.Батзандан, М.Чимиддорж нарын хүмүүс албан ёсоор мэдэгдээд байгаа билээ. Тэгвэл АН-ын даргад өрсөлдөнө гэдгээ нэлээд эрт зарласан Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагаан намын даргын сунгаанд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна. Тэрбээр энэ талаар өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлэл хийсэн аж. Үүнд “Би АН-ын гишүүн хувьд, намаа шинэчлэх чин хүслээр 7,000 км аялаж, 1,300 гаруй гишүүнтэй уулзсаны хувьд, намаа шинэчилсэн шиг шинэчилэх төсөл, санаачилга боловсруулсны хувьд АН-ын 6-р Их хурлын дараа арга буюу та бүхэндээ хандаж байна. АН ялагдлынхаа шалтгааныг оношилж чадсангүй. Оношлохгүй бол яаж эмчлэгдэхэв дээ. Ийм үр дүнгүй хурал болоход АН-ын эгэл жирийн гишүүд ямар ч буруугүй. Харин гишүүдээ талцуулж, намаа тамирдуулж, хор хутгаж, нүхээ малтсан хэдэн фракцын дарга нарын түмэн буруу гэж үзэж байна.
Манай дарга нарт ёс зүй, зарчим гэж байна уу. Намын удирдлагаас намаа ялагдуулсан бурууг хүлээсэн хүн байна уу. Байхгүй. Ийм учраас миний бие намын даргын сунгаанд оролцохоос татгалзаж байна. Жинхэнэ ёсоор АН-аа шинэчлэх итгэл үнэмшилдээ үнэнч үлдэхийг хүсч байна” гэв. Илүү дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.