18 дугаар зууны үед хамаарах Хятадын хааны тамга 21 сая ам доллараар худалдаалагдсан байна. Энэхүү тамга анхны дуудсан үнээсээ 20 дахин илүү үнээр зарагдсан тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Парист лхагва гарагт болсон дуудлага худалдааны үеэр энэхүү ховор түүхийн олдворыг Хятадын эртний эд өлгийн зүйл сонирхогч, цуглуулагч Дроут худалдан авсан хэмээн мэдээллээ.
Энэхүү тамга нь алган чинээ хэмжээтэй бөгөөд өөхөн чулуугаар хийсэн аж. Тус тамгийг Чиан Лонь хааны үед хэрэглэж байсан бөгөөд AFP агентлагын мэдээлж буйгаар энэхүү тамга нь 800,000 ам доллараар зарагдах байх гэж тооцоолж байжээ. Чиан Лонь хаан өөрөө сийлбэрч байсан бөгөөд улсын тамгаа урладаг байсан. Нийт 1800 тамаг урлаж бүтээсэнээс 700 нь алга болж, 1000 нь хятадын хааны музейд хадгалагддаг ажээ.
chuhal.mn
Эх сурвалж: BBC