ОХУ, Японы төрийн тэргүүн нар Дэлхийн хоёрдугаар дайны уршиг, газар нугтгийн төлөөх дайныг бүр мөсөн дуусгаж, Курилийн орчмын газар нутгийн зөрчлийг дуусгахаар төлөвлөж байгаа аж. ОХУ-ын ерөнхийлөгч Владимар Путин Япон дахь хамгийн анхны айлчлалаа 11 жилийн өмнө хийж байжээ.
Япон улс дэлхийн хоёрдугаар дайны дараа бууж өгч Курилийн эрэг орчим дахь арлыг ЗСОХУ-д өгч байсан бол энэ удаад буцаан өгөх асуудлыг хамтран хэлэлцэх юм.Москва болон Токио хотууд 71 жилийн туршид Ази Номхон далайн бүсэд эдийн засаг, батлан хамгаалахын салбарт ноёрхох хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлж байсан. Путин өөрийн эрх мэдэл хүч нөлөөг Азийн зүүн бүсийн орнуудад оруулах хүсэлтэй байгаа бөгөөд АНУ, Европын Холбооноос Крымд тависан татварын хориг арга хэмжээ нь ОХУ-ын уурыг хүргэж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч асан, Ерөнхий сайд Дмитрий Медведев 2010 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр Курилийн арлын Кунаширт болсон айчлалын үеэр ЗСОХУ-ын түүхэн ялалтын жимээр алхаж байна хэмээн ихэд баярлаж байжээ.
Үүний зэрэгцээ Японы Ерөнхий сайд Шинзо Абе, Путин болон ОХУ-тай хамтран ажиллах нь алс дорнын хязгаарт өөрийн нөлөө хүчийг ихэсгэх боломж хэмээн харж байна. Учир нь дэлхийн эдийн засгийн зах зээлд БНХАУ, Японы импортын зах зээлийн хүчин чадлаас давсан тул ОХУ-тай хамтран ажиллах нь дотоодын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд нөлөө үзүүлнэ хэмээн төсөөлж байгаа юм.
Курилийн орчимд нийт 56 арал багтдаг бөгөөд энэ хэсгийн газар нутаг нь Японы хойд хэсгийн Хоккайдо хотоос урагш Оросын Камчаткийн хоолой хүртэл үргэлжилдэг байна. Курилийн эрэг орчим 1991 онд Зөвлөлт засаглал нуран унахад ОХУ-ын мэдэлд очиж байжээ.
ОХУ-ын цэргийн хүчнийхэн баруун хэсгийн Агнуурын далайгаас зүүн хэсгийн Номхон далайн хүртэл хамгаалалтандаа авч, хамгаалж байна. 1945 онд Японы Нагасаки хотод АНУ хоёрдахь удаагийн атомын бөмбөг дэлбэлсэнээс хойш 9 хоногийн дараа цэрэг армийн хүч суларсаныг далимдуулан ОХУ дахин довтолж байсан түүхтэй.
Харин одоо Япон улс стратегийн хувьд Курилийн эрэг орчмыг буцаан авахыг зориж өөрсдийн бодлого нөлөөг ОХУ-ын зүүн хэсэг, азийн ядуу буурай орнуудад өөрсдийн нөлөөг ихэсгэхээр зориж байгаа юм.
Олон улсын шинжээчдийн үзэж буйгаар энэхүү гэрээг энхийн шинжтэй байж болох ч ОХУ Курилийн эрэг орчимд тогтоосон ноёрхолоо тийм ч амар өгөхгүй хэмээн Абед сануулж байна. Охиогийн их сургуулийн Олон улсын аюулгүй байдлын судалгааны хүрээлэнгийн судлаач Герри Худсан “ОХУ-ын ард түмэн үндэсрхэг үзэлтэй тул тийм ч амар энэхүү хэлэцээрт гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болгож, Японы талд шийдэхгүй л болов уу” хэмээн бичжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар хэрэв Путин Япон улстай хамтран ажиллах юм бол Азид нэр хүндтэй нөлөө бүхий болох боломжтой. Хэрэв зөв тоглож чадах юм бол ОХУ дипломат болон эдийн засгийн салбарт үсрэнгүй дэвшил дахин хийх юм.
Токиогийн Темпле их сургуулийн улс төр судлалын проффессор Жамес Браун “ОХУ-ын тал Курилийн эрэг орчмын газар нутгаа Япон улсад өгөхөд ихээхэн давуу тал үүсэж, дипломат бодлогын гол цэг болох боломжтой юм” хэмээн тайлбарлаж байна.
ОХУ-ын төрийн тэргүүн В.Путин сүүлийн 10 жилд БНХАУ-д 10 удаа айлчилж, Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 70 жилийн ойн цэргийн жагсаалд жагсан оролцсон. Мөн ОХУ Хятадын өмнөд далайн эрэгт цэрэг армийн салбарт БНХАУ-тай хамтран ажиллаж байгаа аж. Гэвч Хятад улс өөрийн орны хүч чадлыг Оросын хязгаарын нутгуудад үзүүлж, эдийн засагт нөлөөлөхийг оролдож байгаа тул Япон улс бүхий л салбарт хамтран ажиллах сайн холбоотон юм гэж олон улсын шинжээчид үзэж байна. Японы гадаад хэрэг, эдийн засгийн яамны сайд Жун Окумура “Манай улс хамгийн аюулгүй сайн түнш” хэмээн тодорхойлжээ. Иймд тэр манай улстай хэлэлцээрийн ширээнд сууж хамтран ажиллана"гэж тайлбарлажээ.
chuhal.mn
Эх сурвалж:CNN