Өнгөрсөн долоо хоногт Челябинск хотын төмөр хоолойн Этерно үйлдвэрт зочлохдоо ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус үйлдвэрийн ажилчидтай уулзаж, сонирхолтой яриа өрнүүлжээ.
Путин ирээдүйн төлөвлөгөөгөө ярихдаа улс төрийн карьераа амжилттай дуусгаад дэлхийг тойрон аялах хүсэлтэй гэсэн байна. Тэр “Өнөөдрийн миний бүх гадаад аялал нисэх буудлаас нисэх буудлын хооронд, өрөөнөөс өрөөний хооронд үргэлжилдэг” гээд “мэдээж би үүнээс өөрөөр аялж, байгаль, түүхийн дурсгалт газруудаар явахыг хүсэж байна” гэжээ. Ярианы үеэр Путин саяхан Перуд болсон APEC-ийн дээд хэмжээний уулзалтыг дурсаад, тухайн үед гайхамшигтай түүхийн дурсгалуудыг нь үзэж чадаагүйдээ харамссанаа ярьсан байна.
“Нисэх буудал, байшин барилга, тэгээд л Москва руу буцсан. Перу бол маш өвөрмөц орон, үзэх харах сонирхолтой газрууд тэнд маш олон бий” хэмээн Путин өгүүлжээ.Тэр бас нэгэн нууц хоббитой, түүнийгээ оролдож үзэхийг хүсэж явдгаа ярьсан байна. Харин яг юу вэ гэдгийг нь хэлэхгүй гэв.