УИХ-ын Хууль зүй, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан эхэллээ. Тус хуралдаанаар Засгийн газраас Хөгжлийн банкинд хийсэн байсан шалгалтын дүнг хэлэлцэж байна. Засгийн газраас байгуулагдан ажилласан ажлын хэсэг Хөгжлийн банкнаас 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчил илэрсэн гэж мэдээлсэн бол УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнгөрсөн даваа гаригт энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ “Ардчилсан нам Чингис бондыг олон улсын зах зээлээс босгосны хүчинд эдийн засгийн хямралыг даван туулсан. Мөн бондын эх үүсвэрээр олон аж ахуйн нэгж шинээр байгуулагдаж, авто замууд олноор баригдаж, бодитой хөрөнгө оруулалт хийгдсэн” гэж онцолсон юм.
Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэж эхэллээ
2016-12-14 16:19:22