8o
Улаанбаатар хот
mobile menu

Timeline: С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн дуулиант хэргийн эргэн тойронд

2016-12-14 14:00:00

 

С.Зориг агсны хэргийн шүүх хурал 7 хоног хойшиллоо

2016-12-14 13:05:00

Өглөө эхэлсэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурлыг өмгөөлөгчдийн хүсэлтээр долоо хоногийн хугацаанд хойшлууллаа. Өглөө шүүх хурал 10.28 минутад эхэлж, 13.10 минут хүртэл үргэлжиллээ. Дараагийн шүүх хурал  арванхоёрдугаар сарын 21-нд 11.00 цагаас Хорих 461-р ангид болно. Өмгөөлөгчид Шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргахдаа "Хавтаст хэрэгтэй нэмж танилцах шаардлагатай байгаа" гэж тайлбарласан байна. Мөн шүүгдэгч болон өмгөөлөгчид нэр бүхий хүмүүсийг Шүүх хуралд гэрчээр оруулах санал гаргажээ. Өнөөдрийн хуралд хохирогчдын талаас УИХ-ын гишүүн асан С.Оюун оролцох мэдээлэл байсан ч тэрбээр Шүүх танхимд ирсэнгүй. Шүүх хурал болж буй газар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж байсан ч одоогийэн байдлаар цагдаагийн хамгаалалт суларч, явж байгаа аж. 


Л.Жавзмаа: Миний бие хүнд байгаа тул шүүх хурлын талаар мэдээлэх боломжгүй

2016-12-14 13:29:00

Сэжигтэн Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа "Миний даралт ихэсч, толгой өвдөж, бие муу байна. Иймээс шүүх хурлын талаар мэдээлэх боломжгүй" гэв.  Мөн сэжигтний ар гэрийнхэн шүүх хуралдаанд Б.Булган, С.Оюун, Э.Бат-Үүл нарыг гэрчээр байлцаагүйд шүүмжлэлтэй хандаж байна. 

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал эхэллээ

2016-12-14 11:35:31

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг одоогоос 18 жилийн өмнө гарсан билээ. 18 жил хүлээгдсэн тус хэргийн шүүх хурал дөнгөж сая  хорих 461 дүгээр ангид эхэллээ. Шүүх хурал хаалттай горимд шилжсэн байна.Шүүх хуралдааныг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар дэнсэлж байна. Мөн улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нарын прокурорууд оролцож байна. 

Шуурхай: С.Зориг агсны хэргийн шүүх хурал эхлэх гэж байна

2016-12-14 10:20:00

С.Зориг агсны хэргийн шүүх хурал яг одоо ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид эхлэх гэж байна. Одоогийн байдлаар шүүх бүрэлдэхүүн болон хэвлэлийнхэнийг шүүх танхимд оруулсан бөгөөд эхлэхэд бэлэн болоод байна. Харин одоогоор шүүгдэгч нар орж ирээгүй байгаа юм.Шүүх хурлын талаарх мэдээллийг бид цаг алдалгүй эргэн мэдээлэх болно.

Хорих 461: Сэтгүүлчдийн ажлын үнэмлэх, машиныг шалгаж байна

2016-12-14 09:54:00

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал тун удахгүй буюу 10.00 цагт хорих 461-р ангид эхлэх гэж байна. Одоогийн байдлаар хорих 461-р ангид өндөржүүлсэн хамгаалалт гарсан. Мөн үүнээс гадна шүүх хурлыг сурвалжилхаар очсон 30 гаруй хэвлэл мэдээллийн  байгууллагын 55 сэтгүүлчийн ажлын үнэмлэхийг шалгах мөн тэнд очсон машины бичиг баримтыг шалгаж байгаа талаар манай сэтгүүлч мэдээллээ. Мөн 461-р ангид утасны сүлжээ унагаагч байршуулаад байна.

Хорих 461-р ангид өндөржүүлсэн хамгаалалт гарлаа

 

2016-12-14 09:16:00

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шүүх хурал тун удахгүй буюу 10.00 цагт хорих 461-р ангид эхлэх гэж байна. Хэргийг шүүх бүрэлдэхүүнээр М.Алдар, Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар, Улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар томилогдсон. Шүүх хуралд яллагдагчаар Ц.Амгаланбаатар нарын гурван хүнийг татаад байгаа юм. Харин хэргийн хохирогч гэрчээр С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун, М.Амаржаргал, Б.Хишгээ нар оролцоно гэсэн мэдээлэл байна. Яг одоо хорих 461-р ангид өндөржүүлсэн хамгаалалт гарсан талаар манай сэтгүүлч мэдээллээ. Мөн үүнээс гадна хорих 461-р ангид утасны сүлжээ унагаагч байршуулсан байна. 

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурлыг 55 сэтгүүлч сурвалжилна

2016-12-14 08:40:00

Нийслэлийн прокурорын газраас Ц.Амгаланбаатар нарын гурван хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 30 орчим хэвлэл мэдээллийн байгууллагын 55 сэтгүүлч сурвалжлах хүсэлтээ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт ирүүлжээ. Шүүх бүрэлдэхүүн эдгээр хүсэлтийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 235.2-т зааснаар хангана. Шүүх хуралдааны явцын талаарх шаардлагатай мэдээллийг албаны эх сурвалж тухай бүр мэдээлнэ.

chuhal.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Bulgan Batuul 2-iig shuu geechee. 2 gol aluurchin shuudee
2016/12/14 150.129.141.36
inj
зайлуул хөөрхий хөдөөний хэдэн малчинд хэрэг тохох гээд бас шүүгч нарыг нь хэдэн залуучууд. Залуу хүмүүсийн гараар могой бариулахаа боль.
2016/12/14 124.158.109.232
Око
Ичээчээ юун шүүх хурал хэнийг шүүх гээд бгаа юм бэ?жүжигчинээр тоглуулж байгаа хүмүүсийг үнэхээр мэдээгүй байхад нь хэлмэгдүүлээд бна уу?Аль эсвэл авьяасаа хэрэглээд арав таван цаасаар хөлслөө юу?
2016/12/14 103.57.95.113
МОНГОЛЫН ШҮҮХ ГЭЖ ЖҮЖИГ ТАВЬДАГ БОЛЖ ДЭЭ
ЖҮЖИГ ТОГЛУУЛХАА БОЛИМООР ЮМ ДАА ЖИНХЭНЭ ЭЗДИЙН БАЙЛГАХГҮЙ ЯАЖ ШҮҮХ БОЛЖ БАЙН АА ХҮМҮҮСИЙГ ЗОЛИОСОНД ГАРГАХ ГЭЖ ИЙМ НУУЦ ЮМ ХИЙГЭЭД БАЙГАА ЮМ УУ.
2016/12/14 112.72.12.74