Ардчилсан нам анх удаа намын даргаа гишүүдээсээ сунгаагаар зохион байгуулж байгаа бөгөөд намын даргад нэр дэвшигчдийг энэ сарын 17 хүртэл бүртгэнэ. Ингэснээр намын даргын сурталчилгаа албан ёсоор эхлэх ажээ.
Өчигдрийн байдлаар АН-ын даргад нэр дэвших хүн 250 сая төгрөг төлөх ёстой гэсэн шийдвэрийг эсэргүүцэж байгаа хүн цөөнгүй байсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Г.Батхүү, Л.Гантөмөр нар эсэргүүцэж байсан ч намын даргад нэр дэвших хүсэлтэй хүмүүс мөнгөө төлж чадахгүй бол нэр дэвшихгүй байж болно гэх байр суурийг ч илэрхийлж буй хүмүүс бий.
Харин эх сурвалжийн мэдээллээр, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр нар АН-ын даргад нэр дэвшихээр бүртгүүлсэн байна. АН-ын дарга ирэх сарын 29-нд намын бүх гишүүдийн сонгуулиар тодруулна.
chuhal.mn