Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг одоогоос 18 жилийн өмнө гарсан билээ. 18 жил хүлээгдсэн тус хэргийн шүүх хурал хорих 461 дүгээр ангид дөнгөж сая буюу 11:28 цагт эхэллээ. Шүүх хурал хаалттай горимд шилжсэн байна..Шүүх хуралдааныг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар дэнсэлж байна. Мөн улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нарын прокурорууд оролцоно.
Шүүх хурал эхэлж, хаалттай үргэлжлэхээр боллоо
2016-12-14 11:35:00