Өмнөд Хятадын далайн хэсэгт Бээжингийн удирдлагууд Тайвань руу “Шиан H6” атомын бөмбөгдөгч онгоцыг илгээж магадгүй болоод байна. Учир нь 40 жилийн турш дагаж мөрдөж байсан “Нэг Хятад” бодлого нь бүх Хятадын ард түмний уур хилэнг төрүүлээд байна.
АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт өгсөн ярилцлагадаа “Нэг Хятад бодлого”-ыг дэмжин ажиллахгүй. Гэхдээ худалдааны салбарт хамтран ажиллах боломжтой” гэжээ. 1979 онд Тайвань Хятадын нэг муж улс болохоосоо татгалзаж коммунист биш ардчилсан дэглэмийг сонгон салан тусгаарласан аж.
Тайванчууд бие даасан засаг захиргаатай бөгөөд өөрсдийгөө Хятадын нэг муж бүс биш гэж тодорхойлдог. Гэвч нийт америкчууд хүч нөлөөгөөрөө Бээжингийн Хятадууд хэрэгтэй болохоос Тайванчууд хэрэгггүй гэж үзэж байгаа юм. Гэтэл Трампын үйлдэл нь нийт иргэдийн бодож байгаатай таарахгүй зөрчилдсөөр байгаа юм.
Геополитикийн хувьд БНХАУ болон Хойд Солонгос цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажилладаг бөгөөд Трамп Хятадуудыг нэг их хүндлэхгүй байгаад гайхах юм байхгүй гэж үзэж байна. Дэлхийн улс төр, эдийн засгийн чиг хандлагыг зөв тогтоохын тулд БНХАУ, АНУ-ын хамтын бодлого чухал гэдгийг дэлхий нийт анхааруулж байна.
Одоогийн нөхцөл байдалд Хятад-Америкийн харилцаа тогтвортой гэж хэлэхэд тун хэцүү байна. Учир нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд Хятадууд нэг тэрбум ам долларын онгоц, хэрэгслийг АНУ-аас худалдан авахаар болсон.Ингэвэл АНУ-ын хувьд худалдааны салбарт хийглсэн томоохон үр дүнтэй ажил юм. Энэ жилийн тухайд 163 онгоцыг 11 тэрбум ам долларын өртөгтэй онгоцыг Хятадууд АНУ-аас худалдан авчээ.
chuhal.mn
Эх сурвалж:BBC