АН-ын шинэчлэл нь ухралт болж, гишүүд нь бухимдалтай байна. Тиймээс дотроо дайтаж байсан нь гадагшаа цацагдаж эхэлжээ. Сошиал ертөнц тэдний тулааны ил талбар болох бололтой. Өнөө өглөө АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр МАН-ын Бага хурлын талаар өөрийн цахим хуудаст бичихдээ “...Айлын хүүхдүүд ийм айхтар. Айлын хүүхэд ч юу байхав, гадаадад бол Монгол гэдэг нэг л айлын хүүхдүүд. Дээвэр нэгт Монголынхоо төлөө л баймаар юм. Гэтэл одооноос Намынхаа өмнө амлалт авч түүнийгээ биелүүлэх том компанит ажил эхлэв бололтой. Хаашаа л яваад байна даа. МАН-ын өчигдрийн Бага хурал дээр М.Энхболд дарга доорх үгийг хэллээ.
-Та бүхэн намаас үүрэг даалгавар өгөхийг хүлээлгүйгээр өөрсдөө санаачлан үйл ажиллагааныхаа чиглэлийг гаргаж, намын зохих түвшний дарга нарт амлалтаа бичгээр гаргаж өгч, улмаар амласан амлалтаа хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллах ёстой гэж бодож байна.
-Намын бүх шатны байгууллагыг идэвхжүүлж, намын сонгуульт ажилтны цалин хөлс, нийгмийн асуудлыг тусгайлан судалж, зохих санал боловсруулан шийдвэрлүүлэх;
Ойрын үед 6 томоохон ажилд анхаарлаа хандуулахын нэг нь ийм ажил юм бна. Эрх барьж байгаа нам эдийн засгаа, экспортоо сайжруулах, нийгмийн нэн тулгамдсан асуудлууд, бүтээн байгуулалт гээл явдагсан” хэмээн шогширсон байв. Тэгвэл түүний доорх сэтгэгдэл дээр АН-ын анхдагчдын нэг, бас ч энэ намын шударга гишүүн байсан ТӨХ-ны дарга асан Д.Цогтбаатар часхийсэн хариу барьж, Л.Эрхэмбаярын багийг хуулжээ.
Тэрээр
“Бусдыг магтаж, муулж яахав дээ, урагшаа хар, эрс шинэчлэлээ хийхийн төлөө шуурцгаая...үнэн үг хэлэхэл урвалзаад яахав...өөрсдийнхөө булхай, гаж, стандарт бус шийдвэрүүдээ эргээд хар... өөрсдөөсөө бурууг хай...үхэнц бүү царайл...Хятадын коммунист намыг нэг удаа магтаж байсныг чинь санаж байна...ЕНБД-ын үүрэг гүйцэтгч минь...битгий нохой царайл...хаана л бол урваж, шарваж явах юм...” гэсэн байна.