Өнөөдөр хуралдаж буй МАН-ын долдугаар Бага хурлын төлөөлөгчид тус намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгаланг томиллоо. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сарын УИХ-ын сонгуулиас хойш энэ албанд үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм. Бага хурлаас ЕНБД-д ганцхан түүний нэрийг дэвшүүлсэн юм.
Дашзэгвийн Амарбаясгалан
1981 оны арваннэгдүгээр сарын 27-нд Говь-Алтай аймагт төрсөн. Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга, НИТХ-ын намын бүлгийн ахлагч, хурлын төлөөлөгч. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг.
Ажилласан жил:
2000-2007 онд “Соёмбо принтинг” ХХК –д Ерөнхий менежер, Захирал
2007-2009 онд “Монгол Шуудан” ТӨҮГ-т Маркетинг төлөвлөлтийн газрын дарга
2009-2012 онд МАН-ын ХМОНХХ-н дарга
2008-одоог хүртэл Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч
2012-одоог хүртэл НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга
Мөн МАН-ын орон тооны нарийн бичгийн даргад Н.Төмөрхүүгийн нэрийг намын дарга нь дэвшүүлэв. Харин заалнаас Ц.Бат-Энхийн нэрийг УИХ-ын гишүүн Д.Гантулга дэвшүүлж санал хураалгасан юм. Энэ өрсөлдөөнд Ц.Бат-Энх ялалт байгуулж, МАН-ын Нарийн бичгийн даргаар ажиллах болж байна. Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн Хүний хөгжлийн асуудал хариуцсан захирлаар ажиллаж байсан бөгөөд УИХ-ын гишүүн асан Ц.Батаагийн төрсөн дүү гэдгээрээ олонд танигдсан билээ.