8o
Улаанбаатар хот
mobile menu

Al Jazeera: Их замын түгжрэл Монгол улсыг чиглэж, "хоосрох" цаг ойрхон байна

2016-12-12 16:28:00

Далай ламын айлчлалын дараа Хятад улсаас манай оронд эдийн засгийн хориг арга хэмжээг авч эхэлсэн.Тэгвэл манай орны эдийн засгийн нөхцөл байдлын талаар"Al Jazeera" агентлагийн албан ёсны сайт дээр тависан мэдээллийг хүргэж байна. Тус мэдээлэл нь энэ сарын 10-ны өдөр тавигдажээ.   
Түвдийн шашны тэргүүнДалай Лам Монгол улсад айлчилснаас долоо хоногийн дараа Хятад улс томоохон  боомтоо хаасан нь их хэмжээний түгжрэл үүсгээд байгаа аж. Монголын зүүн өмнөд зүгт байрлах “Ганц Мод” боомт дээр Рио Тинто уул уурхайн компанийн зуу зуун жолооч нар хасах 20 хэмийн хүйтэнд гацчихаад байгаа гэнэ.

"Al Jazeera" агентлагийн сурвалжлагч Эдриэн Браун энэ талаар, “Шашны эрх чөлөөгөө эдийн засгийн хэрэгцээнээсээ урьтаж тавьснаараа Монгол улс маш өндөр эдийн засгийн хохирол амсаж байна” хэмээн бичсэн байна.

Монголын талд хилээр гарахаа хүлээн ар араасаа дараалан зогссон ачааны машинуудыг харуулсан дүр зураг байна.Эдриэн Браун, “Эдгээр жолоочид олон цагийг, зарим нь бүр хэдэн өдрийг хүйтэнд өнгөрүүлж байгаа талаар Монголоос мэдээлж байна. Шөнөдөө агаарын хэм -20 хүртэл  бууж байгаа” хэмээн Бээжингээс мэдээлжээ.

Зэс болон алтны уурхай ажиллуулдаг Рио Тинто компани одоогийн байдлаар Хятад руу зэсийн баяжмалаа гаргахаа түр зогсоогоод байна.

Буддын шашин давамгайлсан Монгол улсад Далай Ламыг шашны тэргүүн гэж хүндлэгддэг. Гэтэл Хятад улс Далай Ламыг Түвдийг Хятадаас салан тусгаарлахыг хүсдэг, тэрслүү үзэлтэн гэж үздэг.1959 онд Далай Лам Энэтхэг рүү зугтсан цагаас хойш Бээжин Далай Ламын хувьд дипломат хориг тавих ажлаа эхлүүлсэн. Далай Лам 2011 онд улс төрийн амьдралаасаа хөндийрсөн юм.

Өнгөрсөн сард Бээжин хилийн хураамжийн шинэ үнэ тогтоосон. Гэхдээ боомтын хураамж өөрчлөгдсөн нь Далай Ламын айлчлалтай холбоотой эсэхийн талаар Хятадын гадаад хэргийн сайд Гэн Шуан тодорхой зүйл хэлээгүй юм. Тэрээр, “Далай Ламын Монголд айлчилсны тухайд бол Хятад улс өөрсдийн байр сууриа олон дахин илэрхийлж байсан” хэмээн хэвлэлийн бага хурал дээр зарласан. Энэ нь Монголын эдийн засагт хүчтэй цохилт өгч болзошгүй юм. Хямралын засгийн газар нь урд зүгийн хүчирхэг хөрштэйгээ эдийн засгийн харилцаагаа сайжруулах бүх аргаа хэрэглэн, Хятадын хөрөнгө оруулалтаар уул уурхайн болон дэд бүтцийн гол төслүүдээ эхлүүлэх санаатай байсан юм.

“Al Jazeera” агентлагийн сурвалжлагчийн мэдээлж байгаагаар Монгол улс эдийн засгийн хүндрэлтэй байдлаас гарахын тулд Хятадаас зээл авах талаар ярилцаж байсан гэнэ. “Монголын засгийн газар үнэхээр хоосорсон. Гэтэл Хятад улс Монголд хамгийн их хэрэгтэй байгаа зээлийнх нь талаарх хэлэлцээрээ зогсоогоод байна” гэж мэдээлжээ.

chuhal.mn

Эх сурвалж: Al Jazeera энд дарж үзнэ үү. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочид
хятадаас далай лам үнэндээ том юм байна далай ламаас үхтлээ айж байгаагаа нууж чадахгүй хятад монголыг сүрдүүлж бүр доошоо орчихлоо ёстой гоё
2017/01/30 183.81.171.134
MGL
Хятад байсан байгаагүй Монголчууд бид болж л таараа. Хэдэн халтар цааснаас болж хямраагаад байгаа луйварчидаа барьж идээд болчих байлгүйдээ хө
2016/12/20 202.126.89.175
M,N
al jazeera GEJ HEN CH MEDEHGUI BSAN NEG TV-N SUVGIIG NOGOO BAISAN ,BAIGAAGUIN MEDEGDEHGUI ALAGDSAN SURAGTAI osama bin laden OOD NI TATAJ,DELHIIN HEMJEENII TV BOLGSOSON,odoo ch KUSTDAG BOLJ DEE
2016/12/14 202.179.23.32
Bb
Hyatadtai hyatadgui bolj l taaraa eeedee ene hujaa nar uu?
2016/12/12 103.10.23.216
  • Recent
  • Most Read
  • Most Comment