Ерөнхий сайд Ж.Эрддэнэбат өнгөрсөн долдугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханыг томилсон билээ. Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Үндсэн хуулийн цэцийн хуралдаан болохоос хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 5-ны өдөр захирамж гарган Увс аймгийн Засаг даргыг томилсон шийдвэрээ хүчингүй болгосон байна.
Уг шийдвэрийн талаар Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханаас тодруулахад “ Намайг буцаагаад томилчихсон. Хуралтай байна” гэв.
Харин зарим эх сурвалжийн ярьж буйгаар энэ сарын 21-ны өдөр Увс аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн 4-р хуралдааныг хуралдуулахаар товложээ. Уг хуралдаанаар аймгийн Засаг даргын асуудлыг авч хэлэлцэх аж.
Д.Нэргүй