8o
Улаанбаатар хот
mobile menu

Доналд Трамп “Нэг Хятад” бодлогыг дэмжихгүй

2016-12-12 10:26:00

Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп “Нэг Хятад” бодлогыг дэмжих эсэхэд эргэлзэж байна. АНУ Тайваньтай 1979 оноос хойш найрсаг харилцаатай байгаа бөгөөд БНХАУ-ын нэг хэсэг биш хэмээн тунхагласан.

Доналд Трамд Тайваны ерөнхийлөгч Цай Ий Вентэй утсаар ярисанаас хойш өөрийн Твиттер хуудаснаа Хятадын өмнөд далайн хэсэгт явуулж буй үйл ажиллагаа, вальютын буруутай бодлогыг шүүмжлэн бичсэн. Энэ ням гарагт “Fox news ”-д өгсөн ярилцлагдаа “Бид Хятадтай худалдааны салбарт хамтран ажиллахаас биш заавал “Нэг Хятад” бодлогыг дэмжин ажиллах шаардлагагүй” гэжээ.  

Өнгөрсөн сард Тайваны ерөнхийлөгчтэй шууд ярисан үйл явдал нь АНУ-ын түүхэнд болж байгаагүй аж. Тэрээр “Миний хэнтэй ярихыг Хятадууд зааварлан шийднэ гэдэг байж боломгүй үйлдэл юм. Бид хоёрын утсаар ярисан явдал богинохон ч тун үр ашигтай болсон. Яагаад бусад орны төлөөлөгчид хоорондоо утсаар яриж болдоггүй юм бэ?” гэв.

Анх 1979 онд АНУ-ын ерөнхийлөгч асан Жимми Картер Тайванд төлөөлөгчийн газраа нээж байсан түүхтэй.

Эх сурвалж: BBC

chuhal.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment