8o
Улаанбаатар хот
mobile menu

Истанбулд цуврал террорист халдлага боллоо

2016-12-12 09:39:00

Өнгөрсөн бямба гарагт Туркийн Истанбул хотноо болсон хоёр удаагийн дэлбэрэлтийн улмаас 38 хүн амь үрэгдэж, 155 хүн бэртэл гэмтэл авсан байна. Амь үрэгдэгсдийн ихэнх нь цагдаагийн ажилтнууд байжээ.
Курдын ажилчдын намаас салбарласан Курдын эрх чөлөөний харцгууд  нэртэй бүлэглэл тус хоёр дэлбэрэлтийг зохион байгуулснаа мэдэгдэж, дэлбэрэлтийн гол бай нь турк хүмүүс байгаагүй хэмээн мэдэгдсэн байна.
Туркийн дотоод хэргийн сайд Сулейман Сойлу дэлбэрэлттэй холбоотойгоор 13 хүнийг баривчлаад байгаа хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. Амь үрэгдсэн 38 хүний 30 нь цагдаагийн ажилтнууд байжээ.

Дэлбэрэлт "Bekistas Vodafone Arena" цэнгэлдэхэд болсон хөл бөмбөгийн тэмцээний дараахан, орон нутгийн цагаар орой 11 цагт болжээ. Эхлээд машин дотор тавьсан байсан алсын зайн удирдлагатай тэсрэх бөмбөг дэлбэрсэн ба үүний дараа амиа золиослогч биедээ байсан тэсрэх бөмбөгөө дэлбэлсэн хэмээн дотоод хэргийн сайд мэдээлсэн байна.

Дэлбэрэлт болсон газруудын хоорондын зай 1 км ч хүрэхгүй гэнэ.Туркийн ерөнхийлөгч Режип Тайип Эрдоган дэлбэрэлтэнд өртөж, эмнэлэгт хүргэгдсэн иргэдтэй уулзсаныхаа дараа, “38 хүн амь үрэгдэж, 155 хүн гэмтэл авсан байна. Хамгийн чухал асуулт бол бид хэрхэн террорист халдлагатай тэмцэх вэ? Тэгвэл дахиж террорист халдлага гарахгүй болтол бид тэмцэх болохыг хүмүүс мэдээсэй гэж хүсч байна” хэмээн мэдэгдсэн байна.

Туркийн ерөнхий сайдын орлогч Нуман Куртулмусын хэлж байгаагаар тус халдлагыг маш нарийн төлөвлөсөн байсан гэнэ. Тэрээр, “Дэлбэрэлт хөл бөмбөгийн хоёр багийн дэмжигчид цэнгэлдэхээс гарсны дараахан болсон. Хамгаалалтад зогсож байсан цагдаагийн ажилчид тоглолтын дараах тогтсон үүрэгт ажлаа хийж байх явцад дэлбэрэлт болсон. Тэгэхээр тус халдлага манай цагдаагийн албан хаагчдыг шууд онилсон байгаа юм.

Халдлагад ашигласан машинаас дэлбэрэлтийн дараа юу ч үлдээгүй байсан нь тус халдлага ямар том цар хүрээтэй байсныг харуулж байгаа юм” хэмээн мэдэгдсэн байна.Машин дотор ойролцоогоор 300-400 кг тэсрэх бодис байсан аж. Энэ жил Турк улсын хувьд  хатуухан жил болж байна. Өнгөрсөн зургаадугаар сард Ататюркийн нисэх онгоцны буудалд Исламын улсаас зохион байгуулсан халдлагын улмаас 44 хүн амь үрэгдсэн бол наймдугаар сард Сиритэй хиллэдэг Газиэнтэп хотод болж байсан хуримын үеэр болсон дэлбэрэлтийн улмаас 54 хүн амь үрэгдсэн гээд Турк улс алан хядагчдын гол бай болоод байгаа билээ.

Мөн түүнчлэн өнгөрсөн зургаадугаар сард Туркийн арми төрийн эргэлт хийх гэж оролдсон тухай мартаж болохгүй юм. Энэ үйл явдлын дараа Ерөнхийлөгч Эрдоган онцгой байдал зарлаж, хэдэн арван мянган хүнийг баривчилсан юм.  

chuhal.mn

Эх сурвалж: BBC

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment