8o
Улаанбаатар хот
mobile menu

БНСУ-ын Ерөнхийлөгчийн үүргийг Хван Гюу Ан Ерөнхий сайд түр орлон гүйцэтгэнэ

2016-12-12 08:49:00

Өнгөрөгч баасан гарагт Өмнөд Солонгосын парламент Ерөнхийлөгч Пак Гын Хэ-д итгэл хүлээлгэх эсэх асуудлаар санал хураалт явуулсан.Парламентын 234 депутат итгэл үзүүлэхгүй байхын төлөө санал өгснөөр Ерөнхийлөгчийн бүрэн  эрх, түр хугацаагаар зогсож байгаа юм.Тиймээс Өмнөд Солонгосын үндсэн хуулийн шүүх парламентын гаргасан шийдвэрийг хэлэлцэж батлах хүртэлх тус улсын Ерөнхий сайд Хван Гё Ан улс орноо удирдахаар болсон.Тус улсын шүүх парламентын шийдвэрийг 180 хоногийн дотор хэлэлцэж, батлах ёстой. Тиймээс үндсэн хуулийн шүүх шийдвэрээ хамгийн эцсийн мөчид гаргалаа гэхэд, дараагийн Ерөнхийлөгчийн сонгууль ойролцоогоор 2017 оны 2 дугаар сард зохион байгуулагдах аж.Учир нь хуульд зааснаар, Ерөнхийлөгч огцорсноос хойш 60 хоногийн дотор дараагийн Ерөнхийлөгчийг сонгох бүх нийтийн сонгууль явуулах ёстой.

Өмнөд Солонгос Улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй болж байсан бол ийнхүү ажлаа хүлээлгэн өгөхөөр боллоо. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment