8o
Улаанбаатар хот
mobile menu

Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн албан хаагчдад хүндэтгэл үзүүллээ

2016-12-10 11:04:27

Замын цагдаагийн алба нь төр ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн журамт нөхдөө эргэн дурсаж, мөнхжүүлэх зорилгоор жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдрийг "Бид мартахгүй" хүндэтгэлийн өдөр болгон тэмдэглэж байна. Уг хүндэтгэл үзүүлэх ажиллагаанд Замын цагдаагийн албаны удирдлагууд болон цагдаагийн албанд шинээр орсон алба хаагч, амь үрэгдсэн алба хаагчдын гэр бүлийн төлөөлөл оролцож хүндэтгэл үзүүллээ.

Энэхүү өдрийг 13 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Цагдаагийн байгууллагын түүхэнд гэмт хэрэгтэй тэмцэх, хэв журам хамгаалах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн амгалан байдлыг хангах, монгол төрийн тусгай албанд андгай тангараг өргөн хүчин зүтгэхэд амь нас, эр зориг, тэсвэр хатуужил, хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэлээ зориулж яваад амь насаа алдсан 70 гаруй алба хаагч байдгаас 15 нь тус албаны алба хаагчид байдаг аж.

bid martahgui

bid martahgui

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment