8o
Улаанбаатар хот
mobile menu

Бямба гарагийн өрнийн зурхай

2016-12-10 09:00:00

Хонь
Дулаан хувцасла, дархлааны системээ сайжруул. Бизнесээ нэгтгэх төлөвлөгөөгөө боловсруулж эхэл. Ямар ч төрлийн бизнес, ажил хэргийг эхлэхээсээ өмнө санхүүгийн сайн зөвлөгөө авах нь зөв. Харин дараа нь хүссэнээрээ хөзрөө тоглож болно. Сэжиг бүхий ажил хэргийн холбоо тогтоохоос зайлсхий. Учир нь таныг ялагдахад хүргэж болзошгүй. Хайр сэтгэлийн харилцаа тогтоохдоо яаравчлах хэрэггүй.
Үхэр
Хайр дурлал танд баяр хөөр авч ирнэ. Хувцсаа зөв тохируулан өмс. Сэтгэо зовоосон асуудлаа байнга бодож өөрийгөө шаналгах хэрэггүй. Чиний чармайлт үр дүнтэй байна. Хайр дурлалын асуудал дээр бат бэх холбоо тогтоно. Гурван долоо хоногийн турш гэртээ байх нь. Мөнгө санхүү асуудал үүсгэж өр төлбөрт хариуцлагатай хандах хэрэгтэйг сануулж байна.
Ихэр
Дарга тань таниас илүү чухал ажил дааж авч, нэмэлт ажил хийхийг санал болговол гайхах хэрэггүй. Хэтрүүлэх ч хэрэггүй. Сайн хоол унд идэж эрч хүчээ сэлбэ. Гэвч хэт тэжээллэг хоол унд хэрэглэх нь таны эрүүл мэнд бие галбирт тийм ч таатай нөлөө үзүүлэхгүй л болов уу. Хэдийгээр та ажил дээрээ нэр хүндтэй ч бага зэрэг саад гарч ирж магадгүй. Өөрийн болон бусдын ажилд тодорхой зааг тогтоо.
Мэлхий
Өдөр тутмынхаа хийдэг ажлаа барьж авах нь таныг хийх ёстой бүхнээ түргэн бөгөөд тайван амжуулахад тус болно. Тогтвортой харьцаатай мэлхийнүүд харьцаандаа бага зэрэг идэвхи гаргаж хайрын холбоогоо бэхжүүлэх хэрэггэй. Харин шинэ дурлалтай учирсан ганц бие хүн бага зэрэг гуниглаж магад. Санхүүгийн бирж дээр тоглох, хөрөнгө оруулахаа азна. Бооцоотой тоглоомыг аль болохоор хязгаарла.
Арслан 
Гэр бүл, ойр дотны гишүүдийн нэгэнтэй чин сэтгэлээ уудлан ярьж суух боломжоо бүү түлх. Танд тэднээс суралцаж мэдэх зүйл бий. Ээжээсээ хэсэг хугацаанд сураг дуулаагүй бол өнөөдөр залга. Сэтгэл санааг нь тайвшруулах нь чухал гэдгийг та мэдэж байгаа. Ээжид тань халуун сэтгэлийн эм болох дулаан үгс хэрэгтэй. Бусдыг буруутган зэмлэвэл өөрийгөө хохирогч болгохоос цаашгүй гэдгийг сана. Энэрэнгүй, уяхан сэтгэлээр бусдыг уучилж сураарай.
Охин 
Өнөөдөр од эрхэсийн зүгээс үзүүлэх нөлөө маш хүмтэй байх бөгөөд таныг хувийн амьдралдаа анхаарал тавихыг шаардана. Хайр дурлалын харилцаандаа хэт түрэмгий хандсанаар та хоёрын харилцаа нэлээд хүндрэх болно. Нэг шөнийн учралаас хол байхыг хичээ. Таны өртэй хүн тантай ямар нэг маргаан дэгдээх бололтой. Байр, эд хөрөнгийн асуудлаар шүүхэд дуудагдаж магадгүй. Хууль таны талд үйлчлэх болно.
Жинлүүр
Энэ өдөр түр зуурын зугаатай байсан ч та ажлаа хийнэ. Ямар нэгэн хов жив хөөцөлдөх хэрэггүй. Хол амьдардаг нэгнээс хайрын харилцаа холбоо ирж, хэн нэгнээс утасны дуудлага, мэйл ирнэ. Утасны дуудлага авч ажлаа эрт завсарласандаа өөрийгөө уучил. Та дуудлага таслахыг хүсэхгүй. Заримдаа ганцаараа байхыг хүснэ. Гэвч аажимдаа хэн нэгэнтэй нөхөрлөнө.п
Хилэнц
Cap одоо таны ордод зочилж байгаа бөгөөд оддоос өсөн нэмэгдэн ирж буй энэ өндөр энергийг хүлээж авахад бэлд. Түүнийг Шинэ жилийн баярт бэлдэхдээ ашигла. Ямар ч саад, тотгоргүй байх ч шийдэшгүй, биелшгүй асуудал гарч ирвэл та бага хугацаанд амжуулахыг хичээ. Хүмүүсийг өдөөн идэвхжүүлэх амархан, гэхдээ яаруу шийдвэр, сэтгэл хөөрөл, эрх мэдлийн тоглоом зэргээс хол бай. Буд гараг орой танайхыг орхиж, мөнгийг илтгэдэг нарны 2-р гэр болох Нумын орд руу шилжинэ.
Нум 
Адал явдлаар дүүрэн, зарим нэг зарчмаасаа ухрах хандлага ажиглагдах өдөр. Өнөөдөр та хамт олон болон найз нөхөддөө илүү хянамгай хандах хэрэг гарна. Учир нь тэд таны итгэлийг алдаж магадгүй байна. Ертөнцийг үзэх үзэл эсвэл баримталдаг зарчмаасаа бага зэрэг хазайх хэрэг гарч болзошгүй. Сонор сэрэмжээ дээшлүүл. Танд нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүлэх боломж байна.  
Матар
Өнөөдөр санхүүгийн болон сэтгэл санааны хувьд бэрхшээлтэй байна. Та юу хийх, юу хийхгүйгээ мэдэж байгаа ч эргэлзсэн байдал чинь шийдвэр гаргахад нөлөөлнө. Бусадтай тэмцэл үүсэхэд та алхам ухрахгүй бол намагт унана. Тиймээс зөвхөн чухал асуудал хөндөгдөхөд л та оролц. Найз нөхдийн дундах харилцаа хүйтэн болж ирвэл эргүүлэхийг хичээ. Хайр дурлалдаа шудрага хандах нь сэтгэл зүйн байдалд тань чухал байх болно
Бумба
Cap сансар огторгуйн өөр хэсэг рүү нүүснээр таны төлөвлөгөө, ажил хэрэгт их ач холбогдол өгнө. Ажлынхаа үүрэг хариуцлагаар өөрийгөө таниулах хэрэгтэй. Таныг урагшлахад саад болж байгаа хүмүүсээс зайлсхий. Удирдах газар эсвэл ажилчид таны талд байх болно. Тэд мэдээж танд зөв зөвлөгөө өгөх болно. Тэвчээртэй байж, өөрийнхөө хариултын талаар удаан, нухацтай бод.
Загас
Өнөөдөр та шинэ төсөл төлөвлөгөө эхлүүлэхээ хойшлуулах хэрэгтэй. Учир нь таны оюун бодол замбараагүй, тодорхой бус байна. Гэхдээ энэ удахгүй дуусч өнгөрөх тул түр зуурын л үе. Нэлээн удаан хугацааны туршид хойшлуулж байсан ажлаа буцааж өөрийн төлөвлөгөөндөө оруулах цаг болсон. Судалгаа шинжилгээ болон бусдын хийсэн бүтээлийг судлахад яг тохирсон цаг. Та ажил мэргэжил, бизнесийн ажлаасаа болж стрессдэж магадгүй тул тайван байдлаа хадгалахыг хичээ.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment