8o
Улаанбаатар хот
mobile menu

Самарт яваад төөрсөн иргэний эрлийг түр зогсоожээ

2016-12-09 18:40:00

Баянцагаан багийн Баруун моностой гэдэг газар самарт явж байсан иргэн Г /38 настай, эрэгтэй/ өнгөрөгч 11 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш сураггүй болсон. Энэ талаар дуудлагыг 12 дугаар сарын 02-ны өдрийн 11:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 5 иргэн, ар гэрийн 2 иргэн, нийт 13 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр Баянцагаан багийн “Тогоот” гэдэг газрын орчимд эрэн хайсан юм.Гэвч энэ сарын 08-ны өдрийн 17:30 цагт үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрлийг түр зогсоосон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment