8o
Улаанбаатар хот
mobile menu

Мөсөнд цөмөрч орсон ачааны машиныг гаргалаа

2016-12-10 13:40:00

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ мөрөнд мал ачсан бага оврын ачааны машин осолдсон хэрэг гарлаа. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид очиход гурван тоннын даацтай Маяти маркийн автомашин "Бага ацын бирвааз" гэдэг газраар зорчиж явахад нь мөс цөмөрч, живсэн аж.

Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга Л.Ганзоригоор ахлуулсан нийт найман албан хаагч долоон цагийн турш аврах ажиллагааг явуулж, мөсөнд цөмөрсөн автомашиныг татан гаргажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment