8o
Улаанбаатар хот
mobile menu

Цагдаа нар "Сэтгэлийн бэлэг" аян өрнүүлжээ

2016-12-10 13:20:00

Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид өнгөрөгч арванэгдүгээр сарын 15-наас энэ сарын 5-ныг хүртэлх хугацаанд “Сэтгэлийн бэлэг” аяныг зохион байгуулжээ.

Нийгэмд сайн сайхан үлгэр дуурайлал үзүүлэх, хүүхэд хамгааллын ажилд хувь нэмрээ оруулах зорилгоор зохион байгуулсан тус аяны хүрээнд Сүхбаатар сумын дөрвөн өрх, 19 хүүхдэд ахуйн хэрэглээний бараа, дулаан хувцас, хичээлийн хэрэгсэл зэрэг эд зүйл бэлэглэсэн байна.

Мөн “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын “Сэлэнгэ” орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс дөрвөн айлд түлшний мод олгож, “Сэтгэлийн бэлэг” аянд нэгджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл