8o
Улаанбаатар хот
mobile menu

Далай ламын айлчлалын талаар сөрөг мэдээлэл гарч буйд тайлбар хийв

2016-12-09 16:46:00

Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчинлэн хийдээс өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус хэвлэлийн хурлын үеэр Дээрхийн Гэгээнтэн XIV Далай ламын айлчлалын талаар байр сууриа илэрхийллээ.

Энэ талаар Гандантэгчинлэн хийдийн тамгын газрын боловсон хүчин С.Даваапүрэв “Монгол Улсад маань их чухал үйл явдлууд өрнөсний нэг нь Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам Монгол орноо морилсон явдал юм.Үүнд зайлшгүй нэг зүйлийг тодруулж хэлэхгүй бол элдэв ташаа мэдээллээс болоод Монголд байгаа бурхны шашинтнууд, сүсэгтнүүдийн эрх ашиг болон тэдний үзэл бодол сүжиг бишрэлд хөндлөнгөөс оролцох зэрэг сэтгэл эмзэглүүлсэн байдал ажиглагдаж байна.

Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламыг Монгол орноо залсан явдал бол Гандантэгчинлэн хийд тэргүүтэй 21 аймгийн уламжлалт хийдүүдийн төлөөлөл зэрэг оролцсон цэвэр шашны арга хэмжээ байсан.Айлчлалын үеэр хэвлэл мэдээллийн хэрэгсэл нээлттэй байж, ямар айлчлал болсныг тодорхой харуулсан. Гэвч энэ нь өөрөөр өрнөж, гадаад болон дотоодод үл ойлгох байдлаар хандаж байгаа нь харамсалтай юм.

Далай багшийн айлчлал бол анх удаагийнх биш бөгөөд 1979 оноос хойш ес дэх удаагаа болж байгаа буюу Монгол Улсад уламжлал болсон зан үйл гэж хэлж болно.Гэтэл өнөөдөр шашин, лам нар, сүсэгтэн олны үйл хэргийг нэг тийш нь болгож, харлуулах үйл явц ажиглагдаж байна. Үүнд бид туйлаас эмзэглэж байна" гэв.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment