8o
Улаанбаатар хот
mobile menu

Төмөр замын гарам дээр гарч буй авто ослыг бууруулна

2016-12-10 12:00:00

Нийслэлийн хэмжээнд хэд хэдэн ачаалал ихтэй төмөр замын гарам байдаг. Эдгээр төмөр замын гармаар хоногт дунджаар 50-70 мянган тээврийн хэрэгсэл зорчдог байна. Энэ хэрээр гарам дээр гарах осол зөрчлийн тоо ч нэмэгдэж байна. Төмөр замын гарам дээр гарч байгаа нийт осол, зөрчлийн 98% нь тээврийн хэрэгслийн жолооч нар гармын дохио, тэмдэг тэмдэглэгээг зөрчин галт тэрэг ирж байхад төмөр замын аюултай бүс рүү нэвтэрч орсноос үүдэлтэй байдаг байна. Үүнээс гадна төмөр замын гармууд дээр галт тэрэгний болон сэлгээний бүрэлдэхүүн явснаас болж хоногт 2-3 цаг хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоож, хотын  замын ачаалал, түгжирлийг нэмэгдүүлж байна гэсэн  судалгаа гарчээ.  Тиймээс Зам тээврийн хөгжлийн яам, нийслэлийн Тээврийн газар болон холбогдох бусад байгууллагууд хамтран “Төмөр замын гарам, аюултай бүс-2” сэдэвт зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгуулах гэж байна.

Төмөр замын гарам дээр хөдөлгөөний аюулгүй ажиллагааны эрсдэл өндөр хэвээр байгаа тул уг асуудалд Улаанбаатар төмөр зам анхаарлаа хандуулж энэхүү зөвлөгөөнийг санаачлан 2 дах удаагаа хийж байгаа юм.

Зөвлөгөөнийг зохион байгуулагчид нийслэлийн ачаалал ихтэй төмөр замын гармуудыг  яаралтай ижил бус түвшний огтлолцол болгож гүүр барих асуудлыг төвлөрсөн болон нийслэлийн төсөвт тусгаж шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байгаа ажээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment