Монгол Улсын Засгийн газар-Японы олон улсын хамтын ажиллагааны агентлагаас (JICA) хамтран хэрэгжүүлж байгаа “Дотоод аудитын чадавхийг бэхжүүлэх” төслийн Удирдах хорооны хурал болж, төслийн II шатны эхний 2 жилийн үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэв.
Уг төслийн Удирдах хороог Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга даргалж бүрэлдэхүүнд нь СЯ-ны Төсвийн хяналт эрсдлийн удирдлагын газрын дарга, Хөгжлийн санхүүжилт өрийн удирдлагын газрын дарга, Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга, Дотоод аудит хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга, Хууль зүй дотоод хэргийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга, Эрүүл мэндийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга, Хөнгөн үйлдвэр хүнс хөдөө аж ахуйн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга, Гадаад харилцааны яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга нар багтдаг.
Эрүүл мэндийн яам нь төслийн хүрээнд зорилтот 3 яамдын нэгээр сонгогдон улсын салбарт дотоод адуитыг хөгжүүлэхэд идэвх санаачлагатай ажиллан, байнгын үйл ажиллагаатай “Дотоод аудитын хороо”-той, ХШҮДАГ-т дотоод аудит хариуцсан 2 мэргэжилтэн, санхүүгийн хяналт шалгалт хариуцсан 2 мэргэжилтэнтэй ажиллаж байна.