8o
Улаанбаатар хот
mobile menu

Орон гэргүй иргэдэд дулаан гэр өглөө

2016-12-10 11:40:00

"Гэр бүлийн хөгжил дэвшил" 1, 2 аяныг сүүлийн 3 жилийн турш Дорнод аймгийн ХГБЗХГ-аас хэрэгжүүлэн ажиллаж байна. Аяны хүрээнд Дорнод аймгийн 150 зорилтот бүлгийн өрх хамрагдаж, тэдний амьдралын чанарыг дээшлүүлэх олон төрлийн сургалт дэмжлэг зэрэг үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг бол орон гэргүй айл өрхөд гэр бэлэглэх ажил юм.  

Энэхүү үйл ажиллагаанд Баяндун, Баянтүмэн болон Хэрлэн сумын 1, 2, 4, 8-р багийн нийт 6 айл өрх хамрагдаж өөрсдийн гэсэн өмч хөрөнгө орох оронтой болсон юм.

Гэр олгох иргэдийг сонгохдоо багийн ажлын албанаас багийнхаа иргэдийн амьжиргааний түвшин, гэр бүлийн байдал, амьдарч буй сууц зэрэг зүйлүүдийг судалж эхний ээлжинд амьдралын түвшин болоод гэр бүлийн байдал хүндхэн байгаа айлуудад  тусалж өөрсдийн гэсэн өргөө цагаан гэртэй болоход нь дэмжлэг үзүүлсэн нь ихээхин тус дэмтэй зүйл болж байгаа юм. Энэхүү хөтөлбөр мөн цааш цаашдаа үргэлжлэн явагдах аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment