8o
Улаанбаатар хот
mobile menu

ЕАБХАБ-ын уулзалт иргэдийн эсэргүүцэлтэй тулгарлаа

2016-12-10 11:00:00

 

Германы Хамбург хотод зүүний үзэл суртлыг баримтлагч олон зуун хүн Европын Аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын уулзалтыг эсэргүүцэж, жагсаал өрнүүлжээ.

Жагсагчид “Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага, Их 20-ийн бүлгийн дайныг өдөөх байдлыг эсэргүүцэж байна” гэсэн уриа лоозон барьж, Олон улсын эв нэгдэл үүрд мандан бадраг хэмээн дуу хоолойгоо өргөсөн байна.

Мөн өдрийн үдээс хойш Зүүний үзэлтнүүд болон Курд үндэсний цөөнх иргэд мөн л “Курд үндэсний иргэдийн аж төрж байгаа газарт болон газар сайгүй энх тайван, аюулгүй байдлыг эрхэмлэхийн оронд дайн байлдаан, тогтворгүй байдлыг бий болгож байна” гэсэн уриа лоозон дэвшүүлж, жагссан байна.

Гэхдээ эдгээр жагсаалд тайван уур амьсгалд болж өнгөрчээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жонн Керри, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар Хамбург хотноо өчигдөр болсон Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын 57 орны Гадаад хэргийн сайд нарын түвшний дээд уулзалтад оролцсон юм. Энэ жил Герман улс даргалж байгаа энэ бүлэгт Европын холбооны орнууд, ОХУ, АНУ, Украйн, Турк, Төв Азийн орнууд болон бусад улс орнууд багтдаг юм.

Лхагва гарагийн орой Германы Гадаад хэргийн сайд Франк Вайльтер Штайнмайер АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга нар ОХУ-ын Гадаад хэргийн сайдтай тус тусдаа уулзалт хийж, Сирийн хямрал болон бусад аюулгүй байдлын асуудлыг хэлэлцсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment