8o
Улаанбаатар хот
mobile menu

Р.Нямдорж: Аварга А.Сүхбат, Х.Баянмөнх аварга, начин Дуламсүрэн МҮБХ-ын удирдлагыг авах сонирхолтой байсан

2016-12-09 16:17:00

МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус хурлын үеэр Р.Нямдорж хэлэхдээ “2002 онд болсон дөрөв дэх "Их Эе"-ийн хурал өмнөх хурлуудаас онцгой хэл амтай болсон. Тухайн үед аварга А.Сүхбат, Х.Баянмөнх аварга, Ганболд, начин Дуламсүрэн МҮБХ-ын удирдлагыг авах, эзэмших сонирхолтой байсан юм билээ. Энэ бол баримттай асуудал. Монгол бөхийн өргөө Монголын урлаг, спортын төв гэдэг нь олон түмэнд танигдаж, сард 5-6 шоу зохион байгуулдаг болсон. Гэтэл эндээс мөнгө олж болох юм байна, саалийн үнээ юм байна гэж ойлгосон хүмүүс шунаж эхэлсэн байна. Хэрэв өнөөдөр МҮБХ, Жүдо бөхийн холбоо шиг өмч хөрөнгөгүй байсан бол хүмүүс дайрахгүй байлаа. Монгол бөхийн өргөө, МҮБХ-г авахыг хүссэн хүмүүс бүтэн 13 жил дайрч, ажилд саад учруулсаар байна" гэв. 
Монголын Үндэсний бөхийн холбооны ээлжит бус “Их Эе”-ийн хурал энэ сарын 10-нд болох талаар Цэцдийн гишүүд хэдхэн хоногийн өмнө мэдээлж байсан билээ. Үүний дараа МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж “Их Эе”-ийг хуралдуулахгүй хэмээн мэдэгдэл гаргаад буй. Тэрээр хойшлуулсан шалтгаанаа "МҮБХ маргаан шүүхийн шатанд яваа учраас асуудлыг шийдэгдэхийг хүлээж байна. Асуудал шийдэгдсэний дараа "Их Эе"-ийг 2017 онд хуралдуулна" гэж тайлбарлалаа.
 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Nyamdorj Danzangiin shunaliin ue duussan bolnoo !!!!!
2016/12/10 98.206.14.94
altan
Nymdorj danzan muu teneguudee zugeerl mongolin ard tumnii horongoor barigdsan bohiin orgoonoos ug duugui zail za undseeree ovog aimgaaraa zailtsgaa mongol tumen uhaqntai gedgiig bitgii martaarai
2016/12/09 66.181.184.162
  • Recent
  • Most Read
  • Most Comment