8o
Улаанбаатар хот
mobile menu

Шуурхай мэдээ: БНСУ-ын Ерөнхийлөгч огцорлоо

2016-12-09 16:06:00

Өмнөд Солонгосын парламентын гишүүд “Ерөнхийлөгч Пак Гын Хег огцруулах санал хураалт”-д оролцож, түүнийг огцруулахыг албан ёсоор дэмжлээ. Тодруулбал, дотны найз нь холбогдсон авлигын дуулиан шуугианд Ерөнхийлөгч Пак Гын Хэ холбоотой гэж прокурорууд мэдэгдсэнтэй холбоотойгоор Өмнөд Солонгосын парламент Пакт итгэл үзүүлэх эсэх асуудлаар /импичмент/ өнөөдөр санал хураалт явуулснаар түүнийг эрх мэдлээс нь түдгэлзүүллээ.

Тус улсын парламент болох Үндэсний Ассамблейн 300 гишүүний 234  нь Пак Гын Хэг огцруулах саналыг дэмжсэн байна. Харин 56 депутат эсэргүүцсэн санал өгсөн бол 2 депутат түдгэлзэж, 8 саналын хуудсыг хүчингүйд тооцжээ. 

Ингэснээр Үндсэн хуулийн шүүх Пак Гын Хэг албан тушаалаас нь бүрмөсөн огцруулах эсэхийг 180 хүртэлх хоногийн дотор шийдвэрлэх хүртэл түүнийг бүх эрх мэдлээс нь түдгэлзүүлнэ. Тус шүүх 2004 онд Ерөнхийлөгч Нү Мү Хёний эсрэг импичментийг 63 дахь хоног дээрээ хэрэгсэхгүй болгож байжээ. Үндсэн хуулийн шүүх шийдвэр гаргах хүртэл тус улсын Ерөнхий сайд Хван Кё Ан ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх ажээ. Өмнөд Солонгосын дараагийн ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгууль 2017 оны 12 дугаар сард болох юм. Хэрвээ Үндсэн хуулийн шүүх Пакийг огцруулах шийдвэр гаргавал сонгуулийн хугацааг наашлуулан товлох ажээ. Хуульд зааснаар, Ерөнхийлөгч огцорсноос хойш 60 хоногийн дотор бүх нийтийн сонгууль явуулах ёстой.

Тус улсын сөрөг хүчний гурван намын гишүүд Пакт итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулах саналыг өргөн барьсан юм. Пак Гын Хэ Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчин, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж тэд үзжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ӨӨРСДӨӨ ЧАДАХГҮЙ БАЙЖ
ТЭГЭЭД ХУДЛАА БИЧЭЭД БАЙХААР ӨӨРСДӨӨ ХӨДЛӨӨД ОРОЛЦООД ОГЦРУУЛААЧ ГӨЛӨГ Ч БОЛ ДОО
2016/12/10 112.72.12.67
С.Элбэгдоржийг хугацаанаас өмнө огцоруулах хэрэгтэй.
Зочин
2016/12/10 27.123.214.110
Мөнх
Монгол Элбэгийг огцруулах цаг болсон бна өө
2016/12/09 27.123.214.123
ШИНЭ ОН
ЗӨВ ШҮҮ ЯАГААД МАНАЙ ШИНЭ ЕРӨНХИЙ САЙД ОГЦОРЦ БОЛОХГҮЙ ГЭЖ ВЭ?
2016/12/09 66.181.189.185
өго
гоё юмоооооо
2016/12/09 150.129.140.104
зочин
нөхөд нь ноход болжээ
2016/12/09 203.91.116.94
Зочин
Мундаг юмоооо
2016/12/09 202.9.43.18
  • Recent
  • Most Read
  • Most Comment