8o
Улаанбаатар хот
mobile menu

Хууль батлах үйл ажиллагааг халтуурдсаар

2016-12-09 16:02:01

Сүүлийн үед УИХ-ын үйл ажиллагаа халтуурдсан байдлаар явагдаж байгаа гэж хэлж болохоор байгаа. Тухайлбал, байнгын хорооны хуралдаан гурван гишүүнтэйгээр хууль хэлэлцэж байх жишээтэй. Өнөөдрийн чуулганы хуралдаан л гэхэд мөн 40 хүрэх үү, үгүй юу гишүүнтэйгээр хуралдлаа. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Яг одоо чуулганы танхимд 20 гишүүн сууж байна. Өчигдөр 39 гишүүнтэй байсан. Чуулганы хуралдаан эхлэхийг 10.00 цагаас хойш хүлээлээ. Одоо тэгтэл цайны цаг болж байдаг, цайгаа уухгүй байх уу. МАН-ын 65 хуралдаа суухаа байлаа, Ардчилсан намын есөн гишүүн мөн суухаа болилоо. Хуралдаа ирдэггүй гишүүдийн цалинг нь хасах хуулийн төсөл санаачилж болдоггүй юм уу. Өнөөдөр авлигатай тэмцэх өдөр. Маргааш хүний эрхийн өдөр болно. Сонгогчдынхоо эрхийг хүндлэхгүйгээр яаж хүний эрхийг хүндлэх юм бэ. Иргэдээ хүндлэхгүйгээр ийм их хурал яваад байдаг. Ардын намынхан Төрийн банкнаас болоод муудалцчихсан юм уу. “Эрдэнэт”-ийн 49 хувиар гоё юм хийнэ гэсэн таг боллоо. Бяр бол дутаагүй байх" гэсэн шүүмжлэлийг хэлж байв.

Баяр дөхсөнтэй холбоотой юу, ямартай ч УИХ-ын чуулганы үйл ажиллагаа ойрд суларч гишүүд ч хуралдаа суухдаа хойрго ханддаг болов.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment