8o
Улаанбаатар хот
mobile menu

Доналд Трампд хүндэтгэл үзүүлж 1600 зочин ирнэ

2016-12-10 09:00:00

АНУ-ын  Ерөнхийлөгчийн  тангараг өргөх  ёслолын бэлтгэл ажлыг хангаж  эхэллээ. Энэ ёслол АНУ-ын нийслэл Вашингтон хотод ирэх оны нэгдүгээр сарын 20-ны өдөр болох юм. Өнгөрсөн 11 дүгээр сарын 8-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трампын тангарагаа өргөж, ард  олондоо  хандаж  үг хэлэх  индэр  барих  ажлыг эхлүүлсэн  байна.

АНУ-ын Конгрессын ордны баруун талд  энэ  индрийг суурилуулж байгаа бөгөөд Америкийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд урилгаар оролцох  1600 зочинд зориулсан хэсгийг ч засч байна. Тэдний дунд Ерөнхийлөгчийн тангараг өргөх Дональд Трамын төдийгүй АНУ-ын үе, үеийн төрийн тэргүүн нар, ар гэрийнхэн нь ирэх аж.

Мөн 250 мянган хүн тангараг өргөх ёслолын гэрч болох боломжтой бөгөөд тэдэнд зориулсан тасалбарыг удахгүй худалдаалж эхлэх юм байна.  Тангараг өргөх ёслолын үеэр уламжлал ёсоор аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээ авах юм байна. Түүнчлэн тасалбар худалдан авсан  хүмүүсийг хатуу хяналт шалгалт хийж нэвтрүүлэх юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment