8o
Улаанбаатар хот
mobile menu

Анхаар: Баянхошуу орчимд агаарын бохирдол дээд цэгтээ хүрчээ

2016-12-09 12:51:00

Улаанбаатар хотын Агаарын бохирдол 10, 11 сараас эхлэн, 12,1,2-р сард ихэс,ч оргил хэмжээнд хүрдэг. Сүүлийн үед ихэнхи нутгаар хүйтэн байгаа учраас нийслэлийн агаарын бохирдол маш их байна. Нийслэлийн зарим  дүүрэгт улаан гэрэл буюу маш их бохирдолтой байна. Агаарын чанарын индекс 501 -с дээш үзүүлэлт рүү орвол маш их бохирдолтой гэж үздэг. Сонгинохайрхан дүүрэг хамгийн их бохирдолтой байна. 


Бага зэргийн бохирдолтой байхад нийт хүн амын эрүүл мэндэд бага зэргийн сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Харин хамгийн их бохирдолтой үед удаан хугацаагар гадаа байхад нийт хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрдэг.
Хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийж гэртээ байх хэрэгтэй. Энэ үед Зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа удаан хугацаагаар байх болон гадаад биеийн хүчний хүнд ажил хийхээс зайлсхийх хэрэгтэй мэргэжлийн хүмүүс онцолдог. 
Агаарын бохирдол ихтэй хотын хүүхдүүдийн 73 хувь амьсгалын замын өвчинд нэрвэгддэг байна. Нийслэлд амьдарч буй хүүхдүүдийн дунд бронхит өвчин, агаарын бохирдолгүй хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдтэй харьцуулахад 5-15 дахин их байдаг нь тогтоогдсон байдаг. Ингээд хаана хэр хэмжээний бохирдолтой байгааг доорх зургаас харна уу. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment