8o
Улаанбаатар хот
mobile menu

Соломоны аралд хүчтэй газар хөдлөлт боллоо

2016-12-09 13:20:00

Номхон далайн өмнөд хэсгийн Соломоны арлын орчимд 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт талаар “CNN” агентлаг мэдээллээ.Газар хөдлөлт өчигдөр орон нутгийн цагаар 12.38 цагт болсон байна. “Гэнэтийн байгалийн гамшгийн үеэр цунами үүссэн” хэмээн АНУ-ын Геологи судалгааны төвөөс мэдээлсэн байна.

2013 оны хоёрдугаар сард тус бүс нутагт 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болж, цунами үүсчээ. Цунамигийн улмаас зургаан хүн амиа алдсан байжээ.Энэ цунамигаас өмнө 2007 онд 8.1 магнитутын хүчтэй газар хөдөлж цунами үүссэнээр 50 хүн амь насаа алдаж, 1000 гаруй хүн орон гэргүй болж байсан. Соломон арал нь 200 орчим бүлэг арлаас тогтдог 552 мянган оршин суугчтай юм.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment