8o
Улаанбаатар хот
mobile menu

Задгай сансрын хаан таалал төгслөө

2016-12-09 12:12:00

АНУ-ын хамгийн анхны сансрын нисгэгч Жон Глен 95 насандаа пүрэв гарагт таалал төгслөө. Тэрээр АНУ-ын төр нийгмийн зүтгэлтэн бөгөөд сенаторын гишүүний албан тушаалыг хашиж байжээ. Түүнийг эмнэлэгт хэвтсэн талаар олон нийтэд лхагва гарагт зарлаж,долоо хоногийн турш Охиогийн их сургуулийн дэргэдэх "Жамес"-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ. Тэрээр 2014 онд зүрх шилжүүлэн суулгах мэс засалд орж байв.

Жон Гленийг таалал төгссөнтэй холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ийн эмгэнэл илэрхийлжээ. Тэрээр “Жон таалал төгсөж АНУ, би болон Мишель бид бүгд хамгийн сайн найзаа алдлаа. Тэрээр дэлхийн хоёрдугаар дайн, Солонгосын дайнд гар бие оролцож, нисгэгч хийж байсан арвин туршлагатай хүн. Жон үргэлж бусдыг урамшуулж, урам зориг өгч биднийг Ангараг гарагт хүргэж өгөх цор ганц хүн гэдэгт итгэлтэй байсан” гэв. 

НАСА-гийн удирдах албаны ахлах Чарлез Болден “Глен бол бусдад үргэлж үлгэр дууриалал болж байсан.Түүний хийсэн бүхэн төсөөлөлийг бодит байдал болгож, хүн төрөлхтөний хүрч чадаагүй бүхэнд хүрч чиглэж байсан” хэмээн эмгэнэл илэрхийлжээ. Жон Глений үхэлтэй холбоотойгоор цахим ертөнцөд түүнтэй холбоотой мэдээлэл бүр үл тасраж, эмгэнэл илэрхийлсэн зураг, захидал, постууд хаа сайгүй байсан талаар орон нутгийн хэвлэлүүд онцолж байна. 

Гайхамшигт нисгэгч

Жон Глен 1962 онд дэлхийн түүхийг бүтээж, сансарт нийтдээ 3 удаа зочилж байсан. Тэрээр амьдралынхаа үлдсэн хугацааг Америк орны хөгжил дэвшил, нийгмийн сайн сайхны төлөө зориулж улс төрийн салбарт хүчээ сорих болсон юм. Тэрээр 1998 онд 77 насандаа сансарт эргэн нисэж, хамгийн өндөр настай сансарын нисгэгч болж байсан түүхтэй. 

Жон Глен 1921 оны долдугаар сарын 18-ны өдөр Кембриджийн Охио мужийн зүүн хэсэгт төрж, өсжээ. Тэрээр тэнгэрт дүүлэн нисэх мөрөөдлөө анх 8 настайдаа аавын хамтаар уурхайн жижиг тийрэлтэт хөлөг онгоц жолоодон олж авчээ. Аавтайгаа хийсэн энэхүү бяцхан аялал түүнийг хөглөж, урам зоригоор тэтгэж байв. Тэрээр Анна Маргарет Кастор гэх бүсгүйд дурлаж ахлах сургуулиа төгсөн Нью Конкордын Мускингамын коллежд элсэн орж, 1941 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр “Сувдан Эрэг"-т ажиллах даалгавар авч байжээ. Мөн 1943 онд усан цэргийн баазад элсэн, төгсжээ. Глен нийт 149 даалгаварыг Дэлхийн хоёрдугаар дайн, Солонгосын дайнд амжилттай биелүүлж, түүний гавъяаг үнэлэн олон шагнал гардуулж өгч байжээ. 

Глен сансар судлалын салбарт хувь нэмэрээ оруулсан

1959 онд НАСА сансарт нисэх анхны 7 гишүүдийг сонгон шалгаруулж авчээ. Энэ үед Жон Глен, Алан Шепхард, Гас Гриссом, Скотт Карпентер, Валли Ширра, Гордон Күүпер, Деке Слаятон зэрэг нисгэгчтэй хамтран сансрын нислэг үйлдсэн түүхтэй. Тэрээр АНУ-аас сансарт ниссэн гуравдахь хүн болсон бөгөөд ОХУ энэ үед Юрий Гагарин, Титов нарыг нисгээд байжээ. Гэвч түүний үйл хэргийг үнэлэн ерөнхийлөгч Жон Кенниди сансрын нисгэгчийн үүрэгт ажлаас 1964 оны нэгдүгээр сард чөлөөлж, ард түмний баатар болж үлдэхийг санал болгож байв. 

Улс төрийн зүтгэлтэн болж ард түмнийхээ төлөө санаа зовнин ажилласан

Глен НАСА-гаас гарч албан ажлаа хүлээлгэн өгсөний дараа 1964, 1970, 1974 онуудад Сенатын суудалд өрсөлдөж, ялалт байгуулж байжээ. Тэрээр 1978 онд АНУ-ын ерөнхийлөгч Жимми Картераас сансрын алдар хүндийн шагнал хүртэж байжээ. 
 

Сүүлийн удаа задгай сансарт дахин ниссэн 

Жон Глен хөгширсөн хэдий ч сансарт нисэх мөрөөдлөө хэзээ ч орхиж байгаагүй юм. Тэрээр 77 насандаа сенатын суудлаас чөлөөлөгдөж НАСА-гийн урилгыг хүлээн авч 9 өдрийн даалгаварыг амжилттай гүйцэтгэжээ. Тэрээр эхнэрийн хамт хоёр хүүхэд, ач, зээгийн хамт амьдарч байв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Passports, Visas, Driver's License, ID CARDS
Government Database System..Email ( lifiben@gmail.com ) We Produce Passports,Drivers Licenses,ID Cards,Birth Certificates,Diplomas,Visas,SSN,Marriage Certificates,Divorce Papers,US Green Cards,Unive
2024/03/03 129.0.204.219
b.n
ovoo uymaa tegehed manai 70 nastnuud yajin aa
2017/02/19 202.9.43.5
  • Recent
  • Most Read
  • Most Comment