8o
Улаанбаатар хот
mobile menu

”Шиньхуа” групп Тавантолгойн ордод хөрөнгө оруулах сонирхолтой байна

2016-12-09 11:46:00

Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах Засгийн газрын шийдвэрийн хүрээнд байгуулагдсан Ажлын хэсгийнхэн буюу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж "Шиньхуа" групптэй уулзаж байна. Уулзалтад  Зам тээврийн сайд Д.Ганбат, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нар уулзалтад Монголын талыг төлөөлөн уулзаж байгаа аж. Тавантолгойн ордын олборлолт, борлуулалт, төмөр зам, цахилгаан станц, бүс нутгийн бүтээн байгуулалтын асуудлыг шийдэх талаар талууд ярилцаж байгаа аж. Ажлын хэсгийнхэн өнөөдөр Тавантолгойн төсөлд оролцох боломжтой үндэсний олборлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл арваад компанийн удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзаж, үндэсний олборлогч компаниуд бүтээн байгуулалтын ажилд хэрхэн оролцох, тэдэнд ямар нөөц боломж байгаа талаар тэдэнтэй санал солилцох юм. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment