8o
Улаанбаатар хот
mobile menu

2016 оныг Ванга ингэж зөгнөжээ

2015-12-17 15:57:00

Хэдхэн хоногийн дараа 2016 он гарах гэж байна. Энэ оны сүүлээр Исламын улс бүлэглэлүүдийн хоорондын тэмцэл хурцдаж, дэлхийн хэд хэдэн оронд аймшигт халдлага болсон билээ.

Тэгвэл Вангаг шүтэн бишрэгчид болон зүгээр л нууц үйлдлийг судлагчид сүүлийн саруудад түүний мэргийг байнга эргэн санаж, үүнийг Ойрхи Дорнодын хэрэг явдал болон “Исламын улстай” хийж буй тэмцэлтэй холбон үзсээр байна. Учир нь Вангагийн хэлсэн зүйлийн нэлээд их хувь нь биелэлээ олжээ “Нью-Йорк пост” сонинд бичсэнээр 85 орчим хувь биелэгдсэн байна.

Тодруулбал дэлхийд дулаарал болно гэж Ванга 1950-иад онд хэлж байжээ. Нью-Йоркийн хоёр ихэр цамхагт террористууд халдана гэж 1989 онд хэлсэн байдаг. Африк гаралтай америкийн иргэн АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч болно гэжээ. Сүүлд нь түүнийг Нэгдсэн улсын сүүлчийн хар арьстан ерөнхийлөгч байх болно гэдгийг мөн хэлсэн байна.

Тийнхүү 2016 онд болон цаашид юу юу болно гэж болгарын зөнч хэлснийг сонирхъё:

2016 он: “Лалынхан” Европт цөмрөн орж, тус тив бидний төсөөлдөг байснаас өөр болно. Дараа нь эзгүйрэл он удаан жил үргэлжилнэ.

2023 он: Дэлхийн тойрог зам өөрчлөгдөнө.

2025 он: Европын хүн хэрэг дээрээ байхгүй болно.

2033 он: Туйлын мөс хайлж, далайн усны түвшин дээшлэнэ.

2043 он: ЕвропРом хотод нийслэлтэй Исламын халифатын улс болно. Дэлхийд эдийн засаг сэргэнэ.

2084 он: Байгаль сэргэнэ.

3797 он: Хүн төрөлхтөн шинэ оддын системийг эзэмшинэ.

“Нью-Йорк пост” сонины нийтлэлчийн бичээгүй нэг зүйлийг төгсгөлд нь дурьдвал: Найдлага байна аа!Соёл иргэншлийг аврагч нь мэдээж Орос улс байх нь. “Хэн ч Орос орныг зогсоож чадахгүй. Өөрийн замаас бүхнийг арчиж, тэсч үлдэх төдийгүй, дэлхийн хаан болно” хэмээн Ванга эмээ лүндэн буулгасан ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Энэ одоо ямар аймаар хүн бэ? Бараг нь биелсэн байх шив дээ.Манайхан ч орсуудаа бараадаж байсан нь өлзийтэйм биш үү?
2015/12/19 103.17.108.42
Энэ одоо ямар аймаар хүн бэ? Бараг нь биелсэн байх шив дээ.Манайхан ч орсуудаа бараадаж байсан нь өлзийтэйм биш үү?
2015/12/19 103.17.108.42