8o
Улаанбаатар хот
mobile menu

Хонгор суманд хорио цээр тогтоолоо

2016-12-09 10:59:43

Дархан уул аймгийн Хонгор сумын Хар модтын гуу гэх газар нутаглаж буй Иргэн Ж-гийн хонь өвчилсөн байна. Тус айлын мал бог малын цэцэг өвчин байж болзошгүй анхны шинж тэмдэг илэрсэн учраас улсын мал эмнэлгийн төв лабораторит дээж авч шинжилгээнд явуулжээ. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр шинж тэмдэг илэрсэн мал цэцэг өвчнөөр өвчилсөн нь тогтоогдсон тул холбогдох албаныхан уг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах төлөвлөгөөг нарийвчлан гаргасан байна.
Голомтын бүсэд 4 хот айл байгаа бөгөөд энд 900 гаруй толгой мал байгаагаас 800 орчим нь бог мал байна. Одоогоор цэцэг өвчин нь зөвхөн хонин сүрэгт илэрсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment