8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2016-12-09 09:42:50

ХОНЬ - (3/21-4/19)

Зөвхөн нэг талыг барихыг хичээх оролдлого бүтэхгүй. Өөртөө амрах цаг гарга. Гунигтай байгаа хайртай хүнээ тайвшруулахыг хичээж, цаад учир шалтгааныг нь ол. Таны амьдрал хэнтэй ч холбоотой байсан та өөрөө гол тоглогч нь учраас өөртөө анхаарал тавь. Адал явдал, жуулчлалын тухай мөрөөдөл таны толгойд эргэлдэх бололтой. Ирээдүйн талаар төлөвлөгөө гаргаж эхэл. Сайн зохиож чадвал яг хүссэнээрээ биелүүлэх боломжтой.

ҮХЭР - (4/20-5/20)

Санхүүгийн хэлэлцээртээ хяналт тавь. Хэсэг хугацаанд дэлгүүр хоршооноос холуур байхад гэмгүй. Гэхдээ дэлгүүр явах бол зөвхөн найздаа сонголт хийхэд нь тусла. Хэрвээ гэрээ хэлэлцээр хийх бол танаас маш олон зүйл шаардах болно. Бусадтай санхүүгийн хэлэлцээрт нэгдэх нь албан тушаал дэвшихэд нөлөөлнө. Хөрөнгө оруулалтын санааг үл харгалзан шийдвэр гаргахаасаа өмнө дахин бодож үзээрэй.

ИХЭР - (5/21-6/21)

Шинэ жил дөхөж байгаа тул дэлгүүр хүнээр дүүрэхээс өмнө хэрэгтэй зүйлээ худалдан ав. Шинэ харилцаа холбоо танд гайхалтай мэдрэмж төрүүлэх болно. Өнөөдөр завтай байвал хүүхдүүддээ бэлэг бэлдэж, хоол хийх талаар зааж сурга. Өсвөр насны хүүхдүүд нэлээд асуудалтай байх хэдий ч тэдэнд уурлахын өмнө өөрийгөө тэдний насан дээр ямар байснаа эргэцүүлэн бод.

МЭЛХИЙ - (6/22-7/22)

Ирж байгаа баярыг тохиолдуулан гэр орноо гоёж чимэх ажилд амралтын энэ өдөр зарцуулагдах болно. Хэрэв та баяраар зочид ирнэ гэж хүлээж байгаа бол гэрээ бэлдэхэд тохиромжтой цаг. Худалдан авалт хийх, олон нийтийн арга хэмжээнд оролцох нь таныг ядраах боловч таатай байх болно. Үл хөдлөх хөрөнгийн асуудал анхаарал татна. Шинэ байшин худалдаж авах юм уу түрээслэх гэж байгаа мэлхийнүүд тохиромжтой газар олохын тулд судалгаа хийх хэрэгтэй болно.

АРСЛАН - (7/23-8/22)

Зул сарын баяраас авахуулаад энэ жил гэр бүлээрээ тэмдэглэх баяр наадам төлөвлөхөөр утсаа шүүрэн ав. Олон цагаар сууж төлөвлөгөө гаргах хэрэгтэй болжээ. Холоос гэнэтийн зочин ирэх үед, гэр бүлээрээ гадагш гарах төлөвлөгөө талаар болох байх. Учрах ёстой хоёрыг учруулахын тулд зориуд арга заль зохиох шаардлага ч гарч мэдэх юм. 

ОХИН - (8/23-9/22)

Өнөөдөр бүх зүйл маш тайван сайхан байх тул өнөөдөр яг л мөрөөдөл биелэж байгаа мэт санагдах болно. Хүмүүстэй ойр дотно харилцсанаар танд урам зориг өгөх болно. Өнөөдөр аль болох бага ярьж, сайн сонсогч байхыг хичээ. Гэр бүл болон ойр дотны хүмүүстээ бэлэг сэлт авахад нэлээд их мөнгө зарцуулах бололтой. Мөнгөө сайн зүйлд зарцуул.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

Од эрхэс таныг эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэйг сануулж байна. Та амьдралынхаа хэв маягийг санхүүдээ тохируулан шинэчил. Та идэх дуршлаа өөрчил. Өдөр тутамдаа шинэ хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Хэрвээ та амьдралдаа томоохон өөрчлөлт хийхээр шийдсэн бол санхүүгийн салбарт өөрийнхөө мэдлэг туршлагыг харуулаарай. Хүмүүст эелдэг сайхан хандсанаар өгсөн зүйлээ буцааж олж авах болно.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)

Өнөөдрийг амралтын өдөр юм шиг өнгөрөө. Cap танай ордыг дайрч ирэх үд дунд хүртэл танд хангалттай их энерги, эрч хүч байхгүй байна. Тэр болтол нам жим, даруухан амар. Өөрийн бодлоо бичиж, оюун санааныхаа хэдэн асуултанд хариул. Хэрвээ гэнэт эрч хүчээр оргилж ирвэл ил захидал бичиж, хүмүүст илгээх бэлгээ боож багла. Замд тохиолдох саад бартааг тооц.

НУМ - (11/22-12/21)

Энэрэнгүй хандах, өршөөл үзүүлэх, уучлах, гапаар ариутгах ёс үйлдэхэд тохиромжтой өдөр. Хамтарсан үйл ажиллагаа, бүтээлч эрэл хайгуул хийх, эрдэм шинжилгээний ажилд сайн. Хувийн амьдралд эерэг өөрчлөлт гарах төлөвтэй байна. Үр дүнтэй шийдвэр гаргахад тохиромжтой өдөр. Дасгал хөдөлгөөн хийх нь эрүүл мэндэд тустайг сана. Төлөвлөгөөгөө дахин шалгах хэрэг гарна.

МАТАР - (12/22-1/19)

Та өөрийн үзэл баримтлалдаа бат бөх зогс. Таны юу мэдэж байгаа, хэнийг мэдэж байгаа нь сонин биш. Таныг зорилгодоо хүрэхэд хэн туслаж чадахийг л судал. Нийгмийн үйл хэрэгт оролц, ажлынхантайгаа болон үйлчлүүлэгчидтэйгээ уулзалт зохио. Амжилтын өндөрлөг өөд авирч байгаа нэр хүнд бүхий хүмүүс тэнд байх нь сайхан боломж юм. Шашны болон оюуны ажилд оролцсоноор танд тайван байдал таалагдана. Та мөргөлийн ажилд оролцож амар амгалан, тайвныг мэдэр.  

БУМБА - (1/20-2/18)

Гадаадын зочдыг хүлээн авах бололтой. Ёс заншил, уламжлал, шашин гээд тэд олон зүйлийг судлах байх. Боловсролдоо анхаарах хэрэгтэй. Өөрийн хүсэл тэмүүллээ хэзээ ч мартаж болохгүй. Зарим Хумх амралтын төлөвлөгөөндөө анхаарлаа хандуулах байх. Гэр бүлийнхэндээ бэлэг сэлт авахад нэлээд хөрөнгө мөнгө зарснаар тэдэнд анхаарал тавьж байгаагаа батлан харуулна.

ЗАГАС - (2/19-3/20)

Өнөөдөр тэнгэрт гялалзах оддын харилцаа маш сайн байна. Танд энэ амралтын өдрөө хайртай хүнтэйгээ хамт байж хамтдаа дуусгахыг зөвлөж байна. Үд дундын үед, танаас хамгийн ойр дотны хэн нэгэн тань тусламж үзүүлэхийг хүснэ. Үүнд та татгалзах эрх байхгүй гэдгийг сана. Магадгүй та түүний цаашдын ирээдүйг өөрчлөх болно. Зан ааш тань өөрчлөгдөж та хол байдаг найз дээрээ зочлохоор явах болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment