8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр: Л.Гүндалай цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

2016-12-09 09:21:13

09:00 цагт: Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төмөр зам дахь Цагдаагийн газартай хамтарсан "Төмөр замын гарам, аюултай бүс-2" сэдэвт зөвлөлгөөн УБТЗ-ын Удирдах газрын "Б" зааланд болно.

09:00 цагт: НҮБ-ын байранд Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” МОН/16/301 төслийн нээлтийн семинар болно.

10:00 цагт: МБШТөв Гандантэгчэнлин хийдээс Шашны Дээд Сургуулийн хурлын танхимд Үндэсний эрх чөлөөний 105 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагаа, цаг үеийн мэдээлэл өгнө.

10:00 цагт: Төрийн шагналт, жүжгийн нэрт зохиолч Ч.Ойдовын 100 насны ойг угтсан “Алиа Тогмид” жүжгийн зохиолын уралдааны шалгаруулалт Хүүхэлдэйн театрт болно.

10:00 цагт: Дилов хутагтын чандрыг Завхан аймгийн Бурхан шашинтны төв “Төгс Буянт Жавхлант хийд”-д зална. Энэхүү үйл ажиллагаанд УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Монгол улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, хутагтын шавийн хүүхэд Гяамчо Балжий болон аймгийн удирдлагууд, Төгс Буянт Жавхлант хийдийн лам хуврагууд оролцоно.

11:00 цагт: Шадар сайдын өрөөнд НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан газрын дарга Feng Min-г Монгол Улсын Онцгой байдлын салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж Онцгой байдлын тэргүүний ажилтнаар шагнана. Шагналыг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх гардуулна.

11:00 цагт: Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэн дэх ээлжит тулаан АНУ-ын Калифорни мужийн Коста Меса хотын “Orange County Fair” цогцолборт болно.

11:00 цагт: Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо, Авлигатай тэмцэх газар, Гадаад харилцааны яам хамтран “Авлига ба хүний эрх” сэдэвт бага хурлыг өнөөдөр зохион байгуулна.

11:00 цагт: Хүний эрхийн Үндэсний Комиссоос "Хүн бүрийн эрхийн төлөө зүтгэе" хэвлэлийн бага хурал зарлалаа. Тус хурлаар Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдлын тойм, хөдөлмөрлөх эрх болон хүүхдийн эрхийн судалгааны талаар сонирхолтой мэдээлэл хийнэ.
 
11:00-14:00 цагт: Blue Sky зочид буудлын “Диамонд” танхимд иргэний нийгмийн байгууллагууд хамтран хүний эрхийн Олон улсын өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй “Мэдээллийн зах” өдөрлөг болно.

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

12:00 цагт: Бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ.


12:30 цагт: УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
 
15:00 цагт: “Монгол хэлний викитоль”-ийг Монгол улсын их сургуулийн багш, оюутнуудын оролцоотой хөгжүүлэх үйл ажиллагааны албан ёсны  МУИС-ийн 1-р байрны Эрдмийн танхимд болно.

16:00 цагт: "Blue sky" 3 давхарт иргэн Ж.Занаа болон бусад хүмүүс Зүрхний өвчнөө энергиэр анагаах эмчилгээнд орсон талаараа мэдээлэл хийнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment