8o
Улаанбаатар хот
mobile menu

Хуурамч бичиг баримтаар 85 сая төгрөгийн тэтгэвэр авчээ

2016-12-09 08:59:00

Нийгмийн даатгалынхан нас барагсдын тэтгэврээр зээл авч, улсад онц их хэмжээний хохирол учруулдаг хэрэг байнга гардаг гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Энэ төрлийн гэмт хэрэг  сүлжээ болтлоо өргөжсөн уг асуудлыг цагдаагийн байгууллагынхан илрүүлэн шалгаж байгаа.Энэ төрлийн гэмт хэрэг манай нэр нийтлэлч Баабар буюу Б.Батбаярыг хүртэл дайраад гарсан. Тухайн үедээ хуурамчаар тэтгэвэр тогтоолгож, улсад их хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдсон гэсэн мэдээлэл гарч байсан. Тодруулбал Б.Батбаяр буюу Баабар улсад ажилласан жилээ буруу тогтоолгож, хуурамч бичиг баримт бүрдүүлээд, тэтгэвэр тогтоолгосон хэмээн хэвлэлээр шуугиж байгаад намжсан билээ. Тэгвэл дахин хуурамч бичиг баримт бүрдүүлэн их хэмжээний мөнгө завшсан хэрэг гарчээ. 


Хуурамч бичиг баримт бүрдүүлэн тэтгэвэр авч байсан 85.7 сая төгрөгийн зөрчил илэрсэн байна. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт хурамч бичиг баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгож  64.7 сая төгрөг, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байх хугацаандаа О.Батаа гэх хүний нэрээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн тэтгэвэр авснаар 7.8 сая төгрөгийн хохирлыг Нийгмийн даатгалын санд учруулсныг хууль хяналтынхан шалгаж тогтоосон байна.  Мөн үүнээс гадна Говь-Алтай аймагт нийгмийн даатгалын ажилтны алдаанаас болж тэтгэвэр нь буруу тогтоогдон иргэнд 13.2 сая төгрөгийн зөрчил үүссэн байжээ. Эдгээр зөрчлийг шүүхийн шийдвэр үндэслэн барагдуулахаар ажиллаж, мөн хариуцлага алдсан хүмүүсийг нь ажлаас чөлөөлсөн байна. 


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Энэ зөвхөн илэрсэн нь байхдаа. Гэтэл ахмад настнуудын тэтгэврийг ч олигтой өгч чадахгүй, С вирусын эмийг ч даатгалаар олгож чадахгүй л байгаа биз дээ. Харин ажилтнуудад нь хулгайлах боломж дүүрэн байв
2016/12/10 150.129.143.82
  • Recent
  • Most Read
  • Most Comment